Д.Дагвадорж: Шүүх засаглалыг ам хэлээр, хэвлэл мэдээллээр дарамтлах ёсгүй

img

“Таван толгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадоржтой ярилцлаа.

.

-Сүүлийн зургаан жил “Тавантолгой транс” ХХК болон “Тээвэр хөгжлийн банк”-ны хооронд маргаантай асуудал үргэлжилсээр байгаа. Уг асуудал дээр та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Зургаан жилийн асуудал биш юм. Үйл явдал нь сүүлийн хоёр жил хагасын хугацаанд өрнөж байгаа. Уг хэрэг манайхтай хамаатай асуудал ерөөсөө биш. Тээвэр хөгжлийн банкин дээр барьцаатай байгаа “Таван толгой” ХК-ийн 10200 ширхэг хувьцааг Романовский гэх орос 500 мянган ам.долларын зээлийн барьцаанд тавиад зээл авсан байдаг юм. Тэрийгээ төлж чадахгүй хэдэн жил болчихсон. Ингээд зээл нь хүүтэйгээ нийлээд 760 орчим мянган ам.доллар болсон юм билээ. Тээвэр хөгжлийн банкнаас уг зээлээ төл гэсэн байдаг. Гэтэл Романовский гэх нөхөр бидэнд хандан “Танайх энэ хувьцааг аваач” гэж санал болгосон. Зарахдаа биржийн үнээр зарна гэсэн. Тухайн үед бирж дээр нэг ширхэг хувьцаа 60 гаруй ам.доллар байсан юм. Ингээд бид харилцан тохиролцолд хүрээд “Хувьцааг худалдан авч болно. Гэхдээ би банкин дээр очиж уулзана. Уулзалт хийж, банк зөвшөөрсөн тохиолдолд би мөнгийг нь өгөөд авъя” гэж хэлсэн. Ингээд Романовскийтэй хамт банкны захирал дээр нь орж саналаа хэлтэл “Өө тэгэлгүй яахав. Та нарын саналыг хүлээж авна. Бид хүнд байдалтай байгаа” гэсэн. Ингээд зээлийн хэлтсийн дарга Оюунчимэг, хуулийн хэлтсийн дарга нартай тавуулаа уулзалт хийсэн юм. Ингээд зээл хэзээ авсан, хүү хэдэн төгрөг болсон гэдгийг судлахад 760 орчим мянган ам.доллар болсон байсан. Би банкнаас “Надад  хөнгөлөлт үзүүлэх үү” гэхэд “60 мянган ам.долларыг хөнгөлж болно. Та 700 мянган ам.доллараар аваарай” гэсэн юм. Үүний дараа Романовский “Надад энэ банкинд бас өөр зээл байгаа. Та бүхэн 800 ам.доллараар авчих” гэсний үндсэн дээр бид 800 мянган ам.доллар дээр тохиролцож, хувьцаа худалдан авах гэрээгээ хийсэн. Гэрээгээ үзэглэж, гарын үсэг зурсны дараа мөнгөө шилжүүлсэн. Харин маргааш нь банкин дээр очоод хувьцаагаа шилжүүлж авъя гэтэл урдаас “Тийм зүйл байхгүй” гэсэн.

.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Хувьцааг шилжүүлж өгөхгүй гэсэн. Мөнгөө уг нь банкны данс руу шилжүүлсэн байсан. Банкны дансны дугаарыг Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал  Зейниш авсан юм. Ингээд Зейништэй уулзахад  “Хувьцаа худалдан авах гэрээ энэ байна. Өчигдөр та бидний уулзсан уулзалтын протокол бас байна. Бид хувьцааг худалдаж авсан мөнгөө танай банкны данс руу шилжүүлсэн” гэж хэлсэн. Зейниш өөдөөс “Д.Энхтайван ахтай ярьж байж болно” гэсэн. Тэр үед эдийн засагч нь согтуу орж ирээд надад агсан тавьж, өөдөөс юм авч шидсэн. “Яаж байгаа юм бэ” гэхэд хоёр хамгаалагч нь хажуугаас бариад авч байгаа юм. Тухайн үед би нягтлан бодогчтойгоо явж байсан. Тэгээд бид хоёр гараад явсан. Хоёр хоногийн дараа би Д.Энхтайвантай уулзсан. Тэгэхэд “Чиний зөв. Би хувьцааг чинь хоёр, гуравхан өдрийн дараа шилжүүлчихнэ” гэлээ. Ийм л асуудал болсон юм.

.

-Романовский банкинд мөнгөө төлөөд өргүй болсон юм уу?

-Тэгсэн. Харин банкнаас миний хувьцааг шилжүүлэхгүй болохоор нь би “Монголбанк”-нд хандсан. “Ийм гэрээ байгуулаад, Тээвэр хөгжлийн банк руу 800 мянган ам.доллар шилжүүлсэн. Гэтэл хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөхгүй байна. Та бүхэн үүнийг шалгаж өгнө үү” гэсэн. Ингээд “Монголбанк”-наас шалгалт орсон. Ингээд “Танай зөв байна. “Тээвэр хөгжлийн банк”-ны буруу байна. Танай мөнгийг буруу данс руу хийлгэж, өөр зээлийг хаасан байна” гэсэн. Шал өөр компанийн зээлийг хаасан байсан. Тэр өрийг нь хаасан компани шалгалтын явцад найдваргүй зээлдэгч болсон, зээлээ төлөхгүй бол эрх нь хаагдах дээрээ тулчихаад байсан юм билээ. Маргаан товчхондоо ийм байна.

.

-Энэ хугацаанд хэчнээн шатны шүүх дамжив?

-Бүх л шатны шүүх дамжиж байна. Одоо ингээд дээд шүүх дээр ирчихсэн байгаа.

.

-Банкны зүгээс асуудалд ёс зүйтэй хандаж зохицъё гэх юмуу ямар нэгэн санал тавьж байв уу?

-Д.Энхтайван над руу утсаар ярьж, уулзаж ярилцъя, зохицъё гэсэн асуудал удаа дараа тавьж байсан.

Гэвч би шүүхээр үнэн зөвийг нь шийдүүлье, үнэнийг шүүх  тогтоогоод өгөх байлгүй дээ гэхээр согтуу ярьдаг юмуу яадаг юм мэдэхгүй. “Чамайг ална, тална. Дээрэмдэнэ. Бөөгөөр бөөлүүлж байна. Утсаа тавьбал одоо үхнэ”, “Чиний төд дэх хүүхэд чинь үхэж байна” гэх мэтчилэн янз бүрээр дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлэх оролдлого хийдэг.

.

-Шүүх хурал дээр таарахаараа яадаг вэ?

-Би шүүх хурал дээр очдоггүй юм. Д.Энхтайваныхан орилж чарлаад шүүх, цагдаа цэрэггүй дарамталдаг шиг байна лээ. Манай өмгөөлөгчийг хүртэл “Газар доор булна” гэхчлэн загнадаг юм гэсэн.

.

-Д.Энхтайван өөрөө “Манайх “Таван толгой транс”-ыг ялчих юм бол шүүх шинэчлэгдлээ, шударга ёс яллаа” гэж тооцно хэмээн яриад байгаа?

-Би хувьдаа шүүх их зөв шийдвэр гаргаж байгаа гэж бодож байна. Үнэн бодит байдлыг нь харах юм бол шүүх манай зөв гэдгийг яах аргагүй тогтооно. Шүүх зөв шийдвэр гаргалаа гэхэд Д.Энхтайван “Шүүх авлига авлаа. Буруу шийдвэр гаргалаа” гээд байгаа. Би нэг ч цагдаа, нэг ч шүүгчтэй уулзаагүй. Д.Энхтайван шиг хурал бүрийн өмнө хэвлэл мэдээллээр дамжуулан дарамт үзүүлдэггүй. Шүүхийн шийдвэр шударгаар гарах байх гэж бодож байгаа.

.

-Барьцаанд байгаа хувьцааг өгөхгүй байх ямар үндэслэл байгаа юм бэ. Мөнгийг нь дахин нугалж авах гээд байгаа юм уу. Яг ямар учир байна вэ?

-Өгөхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Ямар сонирхолтой ингээд байгааг нь мэдэхгүй байна.

.

-Зээлээ хаагаад салж байвал банкиндаа амар биш үү. Хувьцааг чинь өөрийн болгох гээд байгаа юм уу?

-Хувьцаа авсны дараа хоёр жилийн дотор хувьцааны үнэ нэлээн өсөөд мандаж байсан. Одоо бол буураад бүр доошоо уначихсан байгаа. Өндөр үед нь Д.Энхтайван Романовскийд “Хувьцаагаа буцааж ав. Гэрээгээ худлаа гэж бичиг хийж өг. Хоёулаа хувьцаагаа өндөр үнээр зараад ашгаа хувааж авъя” гэсэн байгаа юм. Романовский тухайн үед Монголд ирээд гарын үсэг зурж өгөөд маргааш нь буцаад явчихсан байдаг юм. Сүүлдээ тэрээр муухай юм боллоо, хууль бус үйлдэл хийж гэдгээ мэдээд хууль, шүүхийнхэнд үнэнээ хэлсэн. Манайд ч бичгээ өгсөн.

.

-Романовский тэр хувьцааг яаж авсан юм бол?

-Тэрийг сайн мэдэхгүй юм. Худалдаад л авчихсан юм билээ. ОХУ руу нүүрс гаргая гэж ярьж байсан. Тэр нь бүтэхээ байгаад ийм байдалд орсон шиг байгаа юм. Гэхдээ банкнаас авсан зээлээ өөр зүйлд зориулсан байх.

.

-Д.Энхтайван өдгөө ялагдах бүртээ бухимдаж байгаа харагддаг?

-Д.Энхтайван ялагдах бүртээ уурлана. Ялагдах л юм бол шүүгч нар авлига авлаа, шүүхийн шинэчлэл хийгдэх ёстой гэдэг.

.

-Ялвал яадаг юм бэ?

-Би түүний ярилцлагыг уншлаа л даа. Шүүхийн шийдвэр гарч, ялах юм бол “Би зөв сонголт хийсэн байна” гэж ярих юм билээ. Ялагдвал “Бидний сонголт буруу байна. Төр засаг шүүхийн шинэчлэл хийх хэрэгтэй” гэхчлэн тэмцэх байх даа. Хуулийн дор бид бүгд тэгш эрхтэйгээр шүүх хуралд оролцож байгаа. Шүүх засаглал руу бид ам хэлээрээ ч бай, хэвлэлээр ч бай дайрах ёсгүй. Түүнээс бөөлүүлснээрээ ялалт авчирна гэж байхгүй. Юм үнэнээрээ байх сайхан. Уг нь Д.Энхтайван үнэн мөнийг ялгаж, ойлгохоор хүн. Өөрөө хүсэхгүй байх шиг байна. Бодвол бизнес нь жаахан тааруу болохоороо иймэрхүү зүйл хийдэг болсон юм шиг байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ муу гичий бүх үнэн мэдээллийг нууж бүгдийг залилсан
2025-04-24
awsan:
yah gej ingej bdg yum de
2013-07-09
Dadaa:
Hamgiin ehnii 6-n setgegdeliig neree uurchilsun ip- n adilhan bichsen bna zailuuldaa yamarch medleg alga baij.
2013-07-03
Dadaa:
Ha ha 2 hvnii bichsen setgegdlvvd bna. Shvvh zuv ajilsan bna shv dee. Teever hugjliin gej hamaatangaar dvvrsen luivariin bank bdag sh de.
2013-07-03
kopernik:
hari garigiinhnii zahias rael nomnoos esh avav
2013-07-03
mongol tsus:
tsoonhuud bueu kopernikuud zuvdoj
2013-07-03
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-02
монгол:
Тэнэг үхэр монголчууд шүүхтэй гэж боддог юм байх даа. Шүүх гэж эрх баригчдын хошног долоологчдод үйлчилж жирийн ардыг алдаг газарыг хэдэг юм үхэрүүдээ
2013-07-02
баска:
Энхтайван гуай бизнэс нь муудсан гэсэн. Монголын хамгийн муу банк хурдхан чаддаг хүнд нь өгмөөр юм. Үнэнээ хэлсэн хүн л байна. Шүүхийг дормжилж огт болохгүй дээ.
2013-07-02
Dornotiin uyach ...:
Dagvadorj guai hunii hudran morig hudaldaj avchihaad odoo hurtel minii mungiig uguugui shdee ta. Zalilan hiihee bolio taa. Neeh gegeen enhiin tsagaan tagtaa shig hudal yum yarij soninoor bichuuleed munguitei l bgaam bna shd ta. Utasaa avaarai zalgii...
2013-07-02
HUN CHANAR:
Oron nutgiin tavan tolgoi trans companiin Toloolon udirdah zuvluliin darga bolson D.Baterdene ooriin Tavan tolgoi trans companiaraa nuurs uragsh udur shunugui zooj 20 terbumi in ashig oloo biz dee. Muu har luivarchin.
2013-07-02
irgen:
Dagvadorjoo hudlaa burahaa boliochee. Umnugobiin unagan baigaliig ta nar suitgej baigaa aruin yavdal gehuu. xexe. Muu tsagaandaa garsan luivarchin
2013-07-02
zuv mongol:
Umnugobin malchin irged bid luivarduulj aldsan hubitsaagaa Baterdenees nehemjilj baina.
2013-07-02
mongol:
umnugobiin malchin ard irgediin Tavantolgoi companiin huvitsaag luivardaj hul deeree bosson Tavan tolgoi trans companyg toirson olon luivar bdag shuu dee. Bugd medne
2013-07-02
irgen:
mongol ulsiin shuuhiig butneer ni hudaldaj avch chadah yum bolovuu ene Ajnai Baterdene gej luivarchin. Harj l baiya daa
2013-07-02
http://news.gogo.mn/r/11586:
http://news.gogo.mn/r/11586"Тавантолгой транс" компанийн гүйцэтгэх захирал Д. Дагвадоржийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулан шалгаж байгаад уржигдар суллажээ. Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр автомашин оруулсан, их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр саатуулсан байна. Д.Дагвадорж 100 автомашин хуурамч баримт бүрдүүлэн хилээр нэвтрүүлжээ. Эдгээр машин нэг бүр нь 60 мянган ам.долларын үнэтэй аж. Тэрбээр машин тус бүрийг 18 мянган ам.доллар хэмээн мэдүүлж 1,2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг тогтоожээ. Компанийн Санхүү эрхэлсэн дэд захирал, ТУЗ-ийн дарга Г.Ганчимэгийг энэ хэрэгт холбогдуулан шалгах гэсэн боловч мөрдөн байцаалтаас оргон зайлсан мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэрбээр Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн байцаагч мэдүүлэг авах хэрэгтэй байгааг дуулгахад утсаа салгаад, сураггүй болжээ. Д.Дагвадорж эл хэргийг үйлдэхдээ гаалийн байцаагч нартай үгсэн хуйвалдсан гэж цагдаагийнхан тогтоожээ. Энэ хэрэгт Буянт-Ухаа дахь гаалийн газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын хэлтсийн дарга М.Ганбаатарыг саатуулан шалгаж байгаа юм байна. Мөн Өмнөговь дахь гаалийн газрын зарим байцаагч холбогдсон мэдээлэл бидэнд ирсэн юм.
2013-07-02