Хилийн боомтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан үдээс хойш төрийн ордоны “А” танхимд эхэлсэн. Энэ үеэр Хилийн боомтын тухай хууль болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хоёр байнгын хорооны хамтарсан тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахлан ажилласан юм.

Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг гишүүдэд танилцуулсан. Ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцан, холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй болон тусгайлсан мэдээллийг авч ажиллажээ.

Хилийн боомтын тухай хуулийн төслийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг анхааралдаа авч, төслийн зүйл, заалтыг нэг бүрчлэн хэлэлцэн, нийт 56 санал гарсаныг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон хэмээн тэрбээр танилцуулсан аж. Ажлын хэсэг Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах үүрэг бүхий Боомтын Үндэсний зөвлөл байгуулж ажиллахаар төсөлд шинээр нэмж, түүний эрх бүрэлдэхүүний талаар тусгажээ. Боомтын зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, тухайн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулахаар нэмж тусгасан байна. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, иргэдэд шуурхай үйлчлэх чиг үүргийг төсөлд тодорхой тусгажээ. Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн танилцуулгыг дараа гишүүд асуулт асуун, ажлын хэсгийн санал тус бүрээр санал хураалт явуулж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Засгийн газар уг хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлэх ёстой гэлээ. Мөн Хилийн боомтын тухай хуулийн төслийн хүрээнд хилийн боомтын удирдлагын асуудлыг ЗГХЭГ-ын дарга бус Шадар сайд хариуцах ёстой эсэх талаар гишүүд нилээн ярилцсан юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ngfgnfnfg:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-03
tamir: