
Нэрт жүжигчин Натали Вүүдсийн үхэлтэй холбоотой хэргийг цагдаа нар дахин сөхлөө. 1980-аад оны эхээр Холливудын од эмэгтэйн учир битүүлэг үхэл америк, европыг шуугиулж байсан юм.
Тэрбээр 1981 онд өөрийн нөхөр Роберт Вагнер болон Холливудын од жүжигчин Кристофер Уолкен нартай хамт Калифорнийн эргийн дагуу нэгэн завинд наргиж яваад санамсаргүйгээр усанд унаж амиа алдсан юм.
Түүнийг усанд унасныг Уолкен болон нөхөр нь мэдээгүй бөгөөд эргийн хамгаалалтынхныг дуудаж цогцсыг нь олж байсан юм.

Энэ үед түүний үхлийг золгүйгээр амиа алдсан хэмээн нэрлэж хэргийг нь хааж байсан юм. Харин Лос-Анжелосын цагдаагийн газар жүжигчин бүсгүйн үхэлтэй холбоотой тэр үед ил гараагүй баримт нотолгоонууд санамсаргүйгээр илэрсэн тул хэргийг нь дахин нээсэн аж.
West Side Story, Rebel Without a Cause кинонуудаар олны танил болж улмаар Оскарын шагналд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан бүсгүйн үхэлд гадны нөлөө байсан уу гэх асуултын хариу америкийн хэвлэлүүдийг шуугиулж байна. Тэрбээр 43 насандаа амиа алдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ