Эрчим хүчний салбарын боловсон хүчний сургалтын чанарыг сайжруулна

img

Эрчим хүчний газар, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд ШУТИС-ийн ректор док.профессор  С.Дамдинсүрэн, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор док.профессор  Б.Очирбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, ЭХГ-ын Ерөнхий хэлтсийн дарга Д.Чимэддорж, ЭХГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа, ШУТИС-ийн ЭХИС-ийн захирал док.проф Ч.Мангалжалав болон ЭХИС-ийн тэргүүлэх профессорууд бусад хүмүүс оролцов. Эрчим хүчний газар болон ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн хооронд байгуулсан энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь Монгол улсын эрчим хүчний салбарт  мэргэжилтэй  боловсон хүчнийг бэлтгэх сургалтыг чанаржуулж олон улсын түвшинд хүргэх, тус салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээ болон судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн хоёр талын ерөнхий ашиг сонирхлыг тодорхойлоход оршиж буй аж. Санамж бичгийн хүрээнд  Монгол улсын эрчим хүчний салбарт бэлтгэгдэж буй мэргэжилтэй  боловсон хүчнийг бэлтгэх сургалтын  чанарыг дээшлүүлж олон улсын түвшинд хүргэх чиглэлээр, Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр, Хамтын ажиллагааны бусад чиглэлүүд болох дипломын дараах мэргэших болон монгол улсын зөвлөх, мэргэшсэн инженерийн сургалт, салбарын мэргэжилтнүүдэд шинжлэх ухаан, технологийн ололт, дэвшлийг шуурхай мэдээлэх зорилгоор мэргэжлийн сэтгүүл, ном, сурах бичгийг  гаргах чиглэлээр, Чадамж дээшлүүлэх болон техникийн туслалцаа нь хоёр талын мэргэшил, чадамжийн чиглэлээр,  Хүчинтэй хугацаа ба цуцлах  чиглэлээр хамтран ажиллахаар болов. Эрчим хүчний газар, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2012 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг батлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt husie
2011-11-19