Бий биелээчид Геннист бүртгүүлэхээр бэлдэж байна

img

Монголчуудын баяр, жаргал, амьдрал, тэмцэл, ахуйн байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе залган уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор хосгүй төрөл болох бие, биелгээг Геннист бүртгүүлэх цаг айсуй. Үндэсний их баяр наадмын нээлтэд 5000 бий биелээч зэрэг бий биелгээг хийж, энэ амжилтаа Гиннест бүртгүүлэх юм. Ингэснээр монголын ардын язгуур урлаг болох бий, биелгээг хадгалж хамгаалах зорилготой бөгөөд оролцогчдыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас бэлтгэж эхэлсэн ажээ. Бие биелгээг хийхэд хүний үе бүхэлдээ хөдөлдөг байна. Уран гимнастик хийхэд 2000 орчим хөдөлгөөн хийдэг бол бие биелгээ хийхэд 4000 гаруй хөдөлгөөн хийгддэг байна.

Тэгвэл энэхүү дэлхийн хаана ч байхгүй гайхамшигт урлагаа сурталчилж, Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцохоор 21 аймгаас хүрэлцэн ирсэн бий биелээчид Яармаг дахь Спорт цогцолборт бэлтгэлээ хийж байна. Харин нийслэл хотоос сонгогдсон бий биелээчид нэгдсэн бэлтгэлээс бусад цагт Сүхбаатарын талбайд бэлтгэлээ хийж байгаа аж.

Талбай дээр бэлтгэл хийж байгаа бий биелээчдийн багш нарын нэг болох Мон-Генn дунд сургуулийн бүжгийн багш Г.Цогзолмаагаас тодруулахад “Нийслэл хотоос сонгогдосон хүмүүсээс100 гаруй хүн нь энд бий биелгээний жороо, ойрад төрлөөр бэлтгэл хийж байна. Дөнгөж сая залуучууд маань нэгдсэн бэлтгэл рүү явчихлаа. Яг одоо энд 5-13 насны хүүхэд, хөгшид бэлтгэлээ хийж байна. Наадам болтол өглөө 8-11 цагт, үдээс хойш 17-20 цагт бүжгээ давтаж байгаа.

Дөрөвдүгээр сард бий биелгээг Геннис бүртгүүлэх шийдвэр гарсны дагуу “ХӨСҮ” төвийн багш нар нийслэлийн сургууль цэцэрлэгийн сурагчдад сургалт явуулж, шалгарсан хүүхдүүдэд батламж гардуулсан. Манай сургуулиас л гэхэд 25 хүүхэд батламж авч, энэ түүхэн үйл явдалд оролцох гэж байна” гэлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gereltod:
Amjilt
2013-07-06
ganzoo:
9n yu be xaxaxa
2013-07-06
Ichig:
Sosorbaramiin 5000 bieleechid n' baga surguuliin heden uchir medehgui huuhduud! Ingej huuhdiin huchiig unegui sorohoo boliochee!!!!
2013-07-06
монгол:
Амжилт хүсье, Гоё хийгээрэй.
2013-07-05