ТББ-уудыг чадавхижуулах сургалт боллоо

img

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн өдөр арванхоёрдугаар сарын -3-ны өдрийг угтан  Тэгш нийгэм холбоо Төрийн бус байгууллагын санаачилгаар Италийн засгийн газрын бус АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Төрийн бус байгууллагуудын удирдлагуудын нээлттэй уулзалт ярилцлага Сэргээн Засалтын Үндэсний Төвд боллоо.

Уулзалт ярилцлага нь нийгмийн хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулж өнөөгийн байгаагаасаа илүү сайн сайхан нийгмийг хамтдаа бүтээе гэсэн зорилт дэвшүүлсэн байна. Уулзалт ярилцлагыг нээж Тэгш нийгэм холбоо ТББ-ын тэргүүн Д.Батболд, АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт нар үг хэллээ.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхийн 7 тэрбум хүн амын 15 хувь буюу 1 тэрбум 350 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Манай улсын хэмжээнд хүн ам орон сууцны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд 108.080 байна. Үүнтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар АИФО байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт ТББ-уудын удирдлагуудыг чадавхижуулах талаар хичээл заан, ХБИ-ийн тулгамдсан асуудал болох хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны нөхцөл, бэлэн болсон бараа бүтээгдэхүүний борлуулалт, ХБИ-ийн талаар нийгэмд зөв ойлголт бий болгох талаар хичээл зааж, дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн Тэгш нийгэм Холбоо ТББ-ын тэргүүн Д.Батболд болон клиникийн профессор Б.Галя нар мэдээлэл хийв.

Уулзалт, ярилцлагад МХБИНХ, МХБЭЭҮТ, МХБИЧҮЭ, ХБИБИТ, МХБИХ, Тэгш нийгэм Холбоо ТББ, Тулга-5 студи, Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Айвуун ТББ, Дүлий иргэдийн хөгжлийн төв зэрэг 25 ТББ-ын удирдлагууд оролцож өөрсдийн өмнө тулгарч буй бэрхшээл болох хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны нөхцлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna..utas 91915043 91914197
2012-09-21