Топ бид хоёр өөр өөр хүмүүст сэтгэлээ бэлэглэсэн

img

Солонгосын алдарт “2NE1” охидын хамтлагийн гишүүн  Парк Бомын. Өдгөө 29 настай ч 20 настай мэт харагддаг дуучин бүсгүйн дотоод ертөнцөөр аялах болсон “Allure” сэтгүүлийн сурвалжлагч  Чан Ин На-гийн ярилцлагыг хүргэж байна.

 

- Та  наснаасаа  их залуухан харагддаг. Ямар нууц байна? - Надад өөрөөрөө бахархах үе зөндөө байдаг. Хүмүүс намайг дур булаам гэж хэлдэг ч би онгирох дургүй надад сайхан харагддаг нууц гэх зүйл байхгүй. Би өөрийнхөөрөө байхаараа ингэж харагддаг болов уу гэж боддог. - Надаас та нэг зүйл нуугаад байх шиг тийм үү? -Та яагаад тэгж бодох болов оо. Тэгж бодсон бол та андуурчээ.   - Та хэзээ гэрлэх бодолтой явдаг вэ. 29 нас тийм ч алуухан нас биш санагдаж байна? - Би яарахгүй байгаа. Яагаад гэвэл гэрлэхээс гадна надад хийх юм их байна. Манай хамтлаг одоо л Ази даяар танигдаж эхэлж байна. Тиймээс хамтлаг, студидээ хойш татсан алхам хиймээргүй байна. 29 нас яахав дээ хүн сэтгэл дотроо залуухан байх хэрэгтэй. -Та өөрийнхөө сайн найзынхаа талаар сонирхуулаач? - Надад ганцаардал гэдэг зүйл ерөөсөө байдаггүй. Үүний учир нь танилын хүрээ их байдагтай холбоотой. (инээв) Миний хамгийн сайн найз, зөвлөгч маань бол хамтлагийн анд Сандра Парк. “2NE1” хамтлагийн гишүүнээр шалгаруулах үеэр танилцаж байлаа.  2005 оноос хойш хамтдаа амьдарч хөдөлмөрлөж, нэг нэгнийхээ сайн мууг хуваалцаж байдаг учраас их дотносон байна.   - “Хамтлагийн ээж” гэж таныг бусад гишүүд чинь боддог гэсэн. Та халамжтай хүн үү? -Уг нь би тийм ч халамжтай хүн ч биш гэж өөрийгөө боддог. Харин манай гурав намайг ээжээ гэж бодож байвал би их хөгшин юм байна. - Та эрэгтэй хүнийг юугаар нь дүгнэж хардаг вэ? Бас ямар зан ааштай эрэгтэй хүн таалагддаг бол? - Надад таалагддаг залуу байгаа. Тэр хүн маш хүнлэг бас гоё биетэй.  Хүнлэг бас гоё биетэй царайлаг залуус таалагддаг. -Хөөх тийм үү. Хэн гэдгийг нь мэдэхийг хүсэж байна? - Нууц хэвээрээ үлдээхийг хүсэж байна. Одоо миний хамаг биеийн минь хөлс гойжиж байна. Гэртээ харихаар нөгөө гурав зүгээр суулгахгүй байх даа. - Ингэх тусам та хүн болгоны хайрыг татах юм. Анхны хайр тань таньд хайраа өгсөн  үү гэж асуумаар санагдлаа? -Та их сонин асуулт тавилаа. Би энийг ямар утгаар ойлгох вэ? Гэхдээ би ойлгосноороо хариулъя. Анхны хайр минь их агуу байсан. Хүний амьдралыг хайргүйгээр төсөөлшгүй. Надад тэр маань хайраа өгсөн. Түүндээ одоо хүртэл хайртай. Сүүлд сонсоход их сайн аав болсон сурагтай байсан.   - Big Bang хамтлагийн Toп-той хайр сэтгэлийн холбоотой гэх яриа бий. Ер нь тэр таньд хэр таалагддаг вэ? -Тэр надаас дүү. Тэгэхдээ урлагийн тайзан дээр түрүүлж гарсан учраас би ахаа гэж хүндлэх ёстой байдаг. Тэр бол сайхан залуу. Гэхдээ бидний аль алинд нь боломж байхгүй нь харамсалтай. Бид хоёр өөр хүнд сэтгэлээ бэлэглэсэн. -Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ. Ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар? -Хүүхэд гэвэл хоёр хүү, нэг охинтой болно гэсэн төлөвлөгөө л байна. Харин нөхөр маань энэ дэлхийн хаана байгаа нь тодорхойгүй байна. Нэг бол хажууд минь ч байж магадгүй. Одоогоор Японд болох тоглолтодоо зориулаад их ажилтай байна. Тоглолтоо дуусгаад л ирээдүйгээ бодно доо.   -Хэзээ хамгийн сүүлд уйлсан вэ? -Өчигдөр. Гэр бүлийнхнээ санаад их уйллаа. Харин азаар нүд минь сүртэй улаагаагүй байсан. -Хамтлагийн гишүүнээр орохоор студи бүх эрх мэдлийг авдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? -2009 оноос эхлэн манай хамтлаг тайзан дээр амьдарч эхэлсэн. Нэлээд хугацаа өнгөрлөө. Залуухан охидууд хамтлагийн дуучин эсвэл жүжигчин болох сонирхолтой нь их ажигллагддаг. Хэрвээ энэ замаар явахыг хүсч байгаа бол их зоригтой, сэтгэл санааны хаттай байх учиртай. Анхнаасаа энэ шалгуурт тэнцэж чадахгүйгээр хол явна гэдэг бол туйлын хэцүү. Тиймээс л дараа нь намайг дарамтлалаа гэх яриа гардаг байхгүй юу. Дуучид бол мэргэжил. Бид цалин авдаг. Түүгээрээ амьдардаг. Студи бол ажил олгогч, цалин өгч байгаа учраас шаардлага тавих бол энгийн үзэгдэл гэж боддог.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batsvren:
kolkon lym bish vv
2013-07-08
wqef:
za yadiin mes zasal hiilgeheer yadiin tegj hodoogoor setgehee boli taalagdahgui bol yanzlahad yadag yum er ni mongolchuudiin teneg zan bnaa mes zasal ch geh shig hodoo hodoo
2013-07-08
sdfs:
goyo hamtkag shuu tasarsan
2013-07-08
Bom Bom:
Park Bom goo saihnii zasvargui gej sonsson yum baina. Goy duuldag huurhun busgui shu.
2013-07-08
ха ха:
Нутгаар нь дүүрэн гоо сахйны мэс ажилбар хийгдэж байхад үнэмшихэд тун бэрх.
2013-07-07
bom shdee:
bi tvvniig oiroos unuudur zuragtaar harsan neeh joohon ohin shig nananananannanananna gj yridag ym bna lee
2013-07-07
bi vneng l helne:
mongol ohiduud saihan harin korea bol hiimel yg solongo shig
2013-07-06
hi hi:
hi hi hi hi hi bom bom bom bom bom bom bom bom
2013-07-06
XHTML: Та эдгээр тагуудыг ашиглаж болно::
нуугаад нуугаад aжимаа л байна
2013-07-06
ene heseg ni taalagdlaa:
Та наснаасаа их залуухан харагддаг. Ямар нууц байна? - Надад өөрөөрөө бахархах үе зөндөө байдаг. Хүмүүс намайг дур булаам гэж хэлдэг ч би онгирох дургүй надад сайхан харагддаг нууц гэх зүйл байхгүй. Би өөрийнхөөрөө байхаараа ингэж харагддаг болов уу гэж боддог.
2013-07-06
kekeke:
29 nastai ymuu bii bom-g 22 tai l baih gej boddog baisan shdee.... tgd 1984 oniih ymuuu aimar ym udahgvi hugshirne duu yana daaaa
2013-07-06
oooooooooooo:
gants saihan ym ni hol ni l ymaa nvd bol hereggvi eee neeh hiimel
2013-07-06
bi engej boddog:
2ne1-nii hamgiin huurhun ni dara shdee bom bol 2 dahi ni
2013-07-06
ikh medegch:
nul goo saihnii zasvar oilgomjtoi
2013-07-06
taalagdaj bna:
2ne1 big bang 2 tasarsan shvv
2013-07-06