О.Гүндэгмаагийн төрсөн дүү, бүлэг дээрмийн хэрэг үйлдсэн О.Итгэлд Эрүүгийн хуулийн 147.2 –оор эрүү үүсгэжээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаагийн төрсөн дүү О.Итгэл бусадтай бүлэглэн дунд сургуулийн сурагчдын гар утас, эд зүйлийг дээрэмджээ. Энэ хэрэг О.Итгэлийн хувьд анхны үйлдэл бөгөөд хамтран үйлдсэн залуусынх нь тухайд давтан үйлдэл гэж байна. О.Итгэл нарын залууст Эрүүгийн хуулийн 147.2 эрүү үүсгэсэн бөгөөд хэрэг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж буй юм байна. Мөн О.Итгэлээс бусад залуусыг Ганцхудагт хорьж шалгаж байгаа аж.
Тэдэнд Эрүү үүсгэсэн зүйл заалтыг нь үзэхэд “... давтан,бүлэглэж, буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, урьд нь энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу таваас дээш арван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ