Бие биелгээчид төв талбайд бэлтгэлээ хийж байна
Хамгийн олон бөхийг нэг дор барилдуулж, Гиннесийн номд бүртгүүлэх үйл ажиллагааг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн наадмын үеэр Монголд 5000 биелгээч бүжиглэснээр Гиннесийн номд орох төлөвлөгөөтэй байгаа аж.
.
Энэхүү амжилтыг үргэлжлүүлэх бие биелгээчид өнөөдөр Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэлээ хийж байна. Уг ажлыг Монголын биелгээний холбоо зохион байгуулж буй бөгөөд ардын язгуур урлагийн өв соёлыг тээгчдийг бүртгэхээс гадна аймаг, сумын дунд сургуулийн дуу хөгжмийн багш, сурагчдад биелгээний үндсэн хичээлүүдийг зааж эхэлсэн билээ.
.
Ямартаа ч, Найман настай балчираас наян настай өтөл буурлууд хүртэл үндэсний их өв соёл болох бий биелгээгээ "Гиннес"-ийн номонд багтаахаар ийнхүү сэтгэл зүрхээ нэгтгэн биелэх гэж байна.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ