“Түмэн хишигтэн” симфони өнөөдрөөс эгшиглэнэ
Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфонийг бичсэн. Тэгвэл энэхүү симфони туульсын нээлтийн ёслол өнөөдөр 20:00-н цагт УДЭТ-ын гадна тайлбайд болох аж.
“Түмэн хишигтэн” симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын бүрэлдэхүүнтэй 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаараа онцлог юм байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ