
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг энэ сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа.
Уг наадмын бүртгэл энэ сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд бүртгэлийн хугацааг 10-ны өдөр хүртэл сунгахаар болжээ
.
Энэ удаагийн наадмаар хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/, нийтийн бүжгийн шилдэг хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч тус бүр нэгийг шалгаруулж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнахаас гадна шилдэг зохион байгуулалтай, дүүргээ идэвхитэй оролцуулсан дүүргийн зохион байгуулагчийг Япон улсад аялах эрхээр урамшуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ