Сурагчдын амралтын хугацаа өөрчлөгдөв
Хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчлөхөөр болжээ. Улсын онцгой комисс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд хуралдаж Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгаас бусад орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Хүйтний эрч чангарч, цаг агаар муудах төлөвтэй байгаа учраас л сурагчид болзошгүй аюулд өртөх вий гэсэн үүднээс ийнхүү амралтанд өөрчлөлт оруулсан аж.
Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд нэгдүгээр сарын 11-25-ны хооронд амардаг байсан бол нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 14-ний хооронд амрахаар болжээ. Харин бусад ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-25-ны хооронд долоо хоног амардаг байсныг өөрчилж нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 7-ны хооронд амруулахаар өөрчилжээ. Түүнчлэн цаг агаар эрс муудвал сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ