Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан боллоо

img

Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Монгол Улс даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн 2 дугаар хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 17-нд АНУ-ын Вашингтон хотноо  болж өндөрлөв. Хуралдааныг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат нээн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн АОХН-ийг хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал удирдан явуулав. Тус хуралдаанд Удирдах зөвлөлийн 25 гишүүн орон бүрэн оролцож, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэр гаргасны дотор Гүйцэтгэх хороогоо байгуулж, Монгол, Литва, Сальвадор, АНУ, Өмнөд Солонгос, Швед, Польш, Нигериа гэсэн 8 улсын бүрэлдэхүүнтэйгээр санал нэгтэй батлав. Мөн хуралдаанаар тодорхой шалтгааны улмаас Удирдах зөвлөлөөс нэрээ татах тухай Чех Улсын санал, шинээр гишүүнээр элсэх тухай Коста Рика Улсын саналыг тус тус хүлээн авав. Хуралдааны дараа С.Бадрал Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн санд зочлон АОХН-ийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаарх сонсголд уригдан оролцож, тус нийгэмлэгийг даргалах хугацаандаа Монгол Улсын баримтлах тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар АНУ-ын төрийн бус байгууллага, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөл, сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийв. Шинээр байгуулагдсан Гүйцэтгэх хорооны анхдугаар хурал 2011 оны 11 дүгээр сарын 18-нд Вашингтон хотноо болно.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-19