
Зуны улиралд байгууллагуудын албан тасалгаанд ажилладаг агааржуулагч, сэрүүцүүлэгч тоног төхөөрөмжийн хэрэгцээг багасгах, цахилгааны хэрэглээг бууруулах эорилгоор дэвшүүлж байгаа "Сэрүүн орчин" санаачилгын талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Санаачилгыг зарчмын хувьд дэмжиж, зуны улиралд төрийн ёслол хүндэтгэл, дипломат зэрэг зайлшгүй шаардлагатай арга хэмжээнээс бусад үед төрийн байгууллагын албан хаагчид ажилдаа пиджак, зангиагүй албаны хувцас өмсөж байхыг зөвшөөрөв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ