
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, 11-13 градус хүйтэн байна.
Өглөөний 05 цагийн байдлаар 19 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын саваар 16-21 градус, Дорнод Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Халхголын саваар 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ