
Өнөөдөр Сүхбаатарын талбайд 17.00 цагаас эзэн Чингис хааны хөшөөний өмнө ардын язгуур урлагийн 5000 биелээч Гиннесийн амжилт тогтооно. Тодруулбал, 10 ястаны 5000 биелээч нэгэн зэрэг биелж Гиннест бүртгүүлэхээр төлөвлөжээ. Уг санаачлагыг гаргагч "Хөгсүү" чуулгаас гаргасан юм.
Биелгээг үндэстэн, ястануудын өөрсдийнх нь ардын дуунууд дээр нь биелүүлэх тул тухайн ястаны дууг дуулдаг дуучдыг Морин хуурын чуулгатай дуулуулж түүн дээр нь биелээчид биелэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ