“Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” үүдээ нээлээ

img

  Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг гадаадын жуулчдад харуулах зорилготой нэгэн үзэсгэлэн “Хүй долоон худаг”-т нээгдлээ. Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгож буй “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь тал нутагт монгол айл 5 хошуу малынхаа ашиг шимээр  хэрхэн амьдарч байгааг нүдээр харж, биеэр мэдрэх боломжийг олгож байгаараа онцлог юм.   Үзэсгэлэнгийн үеэр  өнөө үед мартагдах дөхсөн нүүдэлчин хот айлын уламжлалт амьдралын хэв маягийг бодитоор үзүүлэхээс гадна таван хошуу малыг хэрхэн маллаж, амьдрал ахуйдаа  ашигладаг, ердийн хөсөг болох үхэр, сарлаг, тэмээ, морин тэргээр нүүдэллэх, цагаан идээний амтлагаа, үндэсний хөгжим, монгол ардын дуугаар ая барих зэрэг үзүүлбэрүүдийг үзүүлнэ.   Мөн Монгол гэр нь уламжлалт хийцтэй байх бөгөөд гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь 20-р зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг агуулсан  хуучны эдлэлүүд юм. Мөн жуулчид, үзэгчид  нүүдэлчин Загдаагийнхаар зочилж,  уламжлалт монгол ахуй, зан заншилтай танилцах боломжтой. “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь зөвхөн эртний Монголын нүүдэлчдийн ахуйг харуулсан бөгөөд  орчин үеийн  машин, мотоцикл, зурагт, цахилгаан, гар утасны аль нь ч байхгүй юм гэж Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Үзэсгэлэн гэснээс манай археологийн байгууллагынхан Герман улсад хууль бусаар үзэсгэлэн гаргасан мэдээлэл байна. Үзэсгэлэнг зуучлаж хууль бусаар гаргасан хүн нь Германы зардлаар тэнд амьдарч байгаа гэнэ шүү. Монголын эртний соёлын өв хувийн ашиг сонирхолын дэвсгэр болж байна.
2013-07-25
setguulchid ee:
Eh helnii bolovsorloo saijtuuliya aa. Yalanguya setguulchidiin bichgiin heliig yu yunaas turuund deeshluulmeer baina. Bodit yum gedeg helleg baisaar baital yaahaaraa amigui atlaa bodit yumiig amitai gej bicheed baigaa yum be?!Tor tolgoigui,bas bolovsrolgui, deg jayaga meddeggui albatuudaa Altanhuyag mini jaahan tsegtslehgui bol hetsuu baih shuu.
2013-07-13
he he:
alid uzegslen gej yu baidag baina aa uzmeruud ni ami orood guigeed, hodlood,ineegeed baih hereg uu? Ertnii nuudelchdiin amidaral. aj ahuig boditoor haruulahiig zorson uzegslen bish hereg uu!? .Amid gedeg ugiig amitai amitan deer l heldeg ug yumsan. Shinechleliin zasgiin setguulchd mini budaach budaach gehed sahlaa arai budaj bolomgui biz ?! helee, soeloo surtalchlah bish mohooj baigaa yum bish biz!!!
2013-07-13