Берлускони хайрын дууны цомог гаргалаа
Ерөнхий сайдын суудлаасаа огцроод тун удалгүй Сильвио Берлускони хайрын дууны цомог гаргахаа зарласнаар хүмүүсийг гайхашруулжээ. Il Vero Amore буюу “Үнэнч хайр” нэртэй хайрын дууны цомог нь энэ сарын 22-нд Италид нээлтээ хийх аж.
Экс ерөнхий сайд энэ цомгийн дуунуудын үг, аяыг зохиосон ба зарим дуунуудыг нь өөрөө дуулсан гэнэ. Ихэнх дууг нь Берлусконигийн найз Марио Апикелла хэмээх дуучин дуулж амьдруулсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ