5204 бий биелээч биелж, Геннист бүртгэгдлээ

img

Монголын үндэстэн ястануудын зан заншил, амьдралын хэв маягийг харуулсан үндэсний хувцсаар гоёсон 5204 бий биелээч өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглалаа. Тэд өнөөдөр монгол ардын язгуур урлагийн нэгэн төрөл бий биелгээг Геннист бүртгүүлэхээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү арга хэмжээнд Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд ястангууд өөр өөрсдийн үндэсний бий биелгээг бүжиж үзүүлсэн. Бий биелгээчдийн өнгө алаглуулан өмссөн хувцас, уран налархай хөдөлгөөн бүр нь үндэстэн ястануудын хэдэн зууны түүх, ёс заншил, амьдралын хэв маягийг илтгэж байлаа. Хамгийн өндөр настай бий биелээч нь Ховд аймгаас хүрэлцэн ирсэн 82 настай Т.Хорлоо эмээ байсан. Хамгийн бяцхан бий биелээч нь Баянхонгор аймгаас ирсэн гурван настай н.Золбоо хүү байсан юм. Төгсгөлд нь 5204 бий биелээчид “Жороо морины явдал”, “Хамаг монголын уриа” бүжгийг хамтаараа бүжин хурсан олныг баясгав. Төгсгөлд нь энэхүү арга хэмжээг зохион байгуулагч ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас Геннисийн холбоо “Бий биелгээ”-г бүртгэсэн болохыг хурсан олонд дуулгаж, батламжийн гэрчилгээний дээжийг ахмад биелээч Т.Хорлоо гуайд хүлээлгэн өгөв. Харин бусад бий биелээчдийн батламжийг тусад нь гардуулна гэдгээ мэдэгдсэн юм.

     

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнххүслэн:
Бий биелгээнйи тухай мэдээлэл өгж байгаа нь магтууштай ч төрөл зүйлээр нь ялгаж тус бүр дээр нь мэдээлэл өгмөөр юм.
2019-03-24
temuujin:
bi enend orson hun bna kazak zurgan deer minii nz bna
2013-09-01
temuujin:
oroh ystoi kazakuud ch gesen mongol mongol tsusgui bolhoos
2013-09-01
bi bie:
za yahav de hulhinii yum bsn ch gsn ene oroltsoj bga humuusiin setgeliig bodooch
2013-07-13
атар:
хасагуудыг хүртэл алиалуулчихсан байна
2013-07-13
bygd bieldeg yumaa:
tyyhend hamag mongol gej bui ternii ergen toirond Merged Naiman Hereid Taichuud gej bui ted bygd hynnygiin mongol helt aimguud baisan gelcdeg odoo ted bygd oorsdiigoo hasguud gej muslim gej gyih bolson ni bidnii hych sul baisniih hervee bid geniihee suutnuudaa hutagt huvilgaan bolgoogyi baisansan bol mongol 1,5say km2 gazar nutagtai bish 25saykm2 gazar nutagtaigaa baih baisan yum shy
2013-07-13
sandag:
ee bi baisan bol budaa bolgohgui iu
2013-07-12
kazakuud bieldeg yumuu:
anh udaa l sonsoj baina, bathuutei sanal niilj baina.
2013-07-11
батхүү:
монгол түмэн гэдэг нь монгол хэлтэн, монголоор ярьдаг хүмүүнийг хэлнэ биздээ.
2013-07-11
1111111111:
ХУЖАА БОЛОН КАЗАК ЛАЛАРУУДАД ТАЛ ЗАСАХ НЬ ХӨГЖИЛ ГЭЖ ҮҮ БҮҮ ТЭНЭГТ МАЛАА
2013-07-11
iim yum yarih gej:
Teneg undesnii muhar uzeltei gar. Iim garuud l hugjild gai bolj baigaam. Uuruu uzegdelgui dald orvol taarna
2013-07-11
МОНГОЛ:
ЭНЭ ЧИНЬ МОНГОЛ ТҮМНИЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛОХООС КАЗАКУУДЫГ БИТГИЙ ОРУУЛЖ БАЙ. ЕР НЬ ЖИШЭЭ НЬ АМЕРИК, ЯПОН, ЭНЭТХЭГТ, АФРИКТ МОНГОЛ ХУВЦАС ӨМСӨӨД ЯВДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ... МОНГОЛД МОНГОЛООР ЯРЬЖ МОНГОЛООР ХУВЦАСЛАХ ЁСТОЙ.
2013-07-11