Ч.Мөнхтогтох: Улсын цолтны тэмдэг, залаанд нь болж начны төлөө барилдсан
Учраагаа баараггүй шороодуулдаг даацтай мэхээрээ ард олондоо алдаршсан бөхчүүд дээхнэ үед олон байжээ. Өдгөө бөхчүүд, хорхойтнуудын дунд домог мэт яригдах “тавхай” Лувсан, “суудаг” Содов, “өмсдөг” Дамдиндорж, “сээрэн дунгуй” Бадамсэрээжид гээд хоч нь овог мэт болсон хүчтэнүүдийн тэр уран барилдаан, унаган мэх үгүйлэгдсээр. Дархан мэхээрээ овоглосон өнөө цагийн цөөн бөхийн нэг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, Монгол Улсын начин, “дүүгүүр” хэмээх Чүлтэмийн Мөнхтогтохтой уулзаж ярилцлаа.
-Ардын засгийн эхний жилүүдэд хүчтэй байсан Сэлэнгийн бөхчүүд нэг хэсэг чимээгүй байгаад одоо эргээд сэргэж байх шиг. Олон жил бусдыг дагаж галд гардаг байсан сэлэнгэчүүд өнгөрсөн жил анх удаа нэгдсэн нь үүний баталгаа болов уу? -Тийм ээ. Бөхөө дэмжих сэтгэлтэй хүмүүсийн ачаар энэ нутагт бөх сэргэж байна. Өнгөрсөн жил Сэлэнгийн бөхийн холбоо байгуулагдаж, Хөрөнгийн биржийн дарга Р.Содхүү тэргүүнээр, УИХ-ын гишүүн Р.Нямсүрэн, “Зоос” банкны захирал Б.Батбаяр нар тэргүүлэгчээр ажиллах болсон. Улмаар Сэлэнгийн Баруунбүрэнгийн Моностой гэдэг газар наадмын галд нутгаараа гарсан. Үүний дүнд нэг начин маань цолоо баталж, улсын начин нэг, аймгийн арслан хоёр шинээр төрлөө. Манай аймгаас 1951 онд “циркийн” хэмээн Ё.Дорж гуай улсын начин болсноос хойш 41 жилийн дараа удаах цолтон нь төрсөн. 1992 онд тийнхүү Д.Амаржаргалыг начин болсноос хойш долоон бөх улсын цолны босгыг алхаад байгаа.
-Таны хувьд нэлээн хожуу цол авсан санагддаг юм. Хэдэн жил улсад хүч үзэж байж зорилгоо биелүүлсэн бэ? -Би 1987-89 онд цэргийн алба хааж, энэ хооронд цэргийн арслан болсон. Тэр үед “Алдар”, “Хүч” нийгэмлэг тусдаа АШТ-ээ зохион байгуулж цол өгдөг байсан юм. 1988 онд “Хүч”-ээс Ч.Даваадорж, “Алдар”-аас би цэргийн арслан болж байлаа. Энэ хугацаанд улсын наадамд хоёр удаа гарч, хоёрын даваанаас хэтрээгүй. Нэгэнд нь Налайхын арслан Сүхмягмарт унасан юм. Тэгээд сүүлд 1997 онд улсад ирээд, 1999 онд улсын начин болсон доо.
-Энэ хооронд нутагтаа барилдаад байсан хэрэг үү? -Цэргээс халагдаж очсон жилээ аймагт түрүүлсэн. Тэгээд ихэвчлэн суманд барилдсан даа. Залуу хүүхдийн гэнэн санаагаар сумын наадмуудад түрүүлж, даага цуглуулаад азарга адуутай болно гэж боддог байсан. Жилдээ л 5-6 даага аваад, 30-аад адуутай болсон ч хулгайд алдсаар одоо бараг үлдсэн юмгүй.
-Улсад барилдаж, том цол авах бодол байгаагүй гэж үү? -Муу начин явснаас сайн арслан байсан нь дээр гэж бодсон. Хотоос улсын цолтнууд Сэлэнгэд очоод барилдахад нь хаячихдаг болохоор найзууд улсын наадамд барилдаач гэдэг. Би ч яах юм бэ гээд хэлдгээ л хэлнэ. Тэр үед дотроо 30 улсын начинтай барилдвал 15-ыг нь лав хаячих юм байна гэж боддог байсан. Цэргээс халагдаад буцаж явах замд Г.Галбадрах арслан тааралдаад, Д.Амаржаргал хойд нутгаар дийлдэхгүй даага цуглуулж байна, чи дүүгүүрээс өөр мэх сураагүй бол хаяхгүй гэсэн юм. Тэгээд хавар нь тариаланчдын баяраар бид хоёр анх гар зөрүүлж билээ. Тэгэхэд хүмүүс бид хоёрыг харах гээд Сэлэнгийн спортын ордон пиг дүүрч байлаа. Манай сумаас ЗИЛ-130-аар дүүрэн хүн очиж байсан.
-Тэгээд юу таны бодлыг өөрчилж, Улаанбаатарт авчрав? -1997 онд аймгийн төв орсон чинь найз Д.Амаржаргал начин их гоё малгай, бүстэй явж байна. Урдаа цутгамал мөнгөн тэмдэгтэй, ардаа улаан залаатай, мөнгөн оройтой нүд булаасан малгай байсан. МҮБХ-ноос улсын цолтны малгай гэж гаргасан нь тэр. Сонирхож үзэхэд Амараа гайхуулах аястай байнаа. Би ийм малгай хийлгэж өмсье гэхэд улсын цолтнууд л өмсөх эрхтэй, залаан дээр нь шөвгөрсөн тоогоор нь зураас тэмдэглэдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм малгайтай болмоор санагдаад шууд улсын наадамд ирж билээ. Их л амархан юм шиг санаж байж дээ.
-Хэрэв улсын цолтны тэмдэг, залаа гараагүй бол та аймаг, цэргийн арслантайгаа л үлдэх байжээ?......................................................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ