
Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна. Яг одоо сурын талбайд үндэсний сурын харваа болж байгаа бол,Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Харин 19.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол,Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Төрийн дайллага юм. Түүнчлэн 20.00-22.00 цагийн хооронд “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Сүхбаатарын талбайд болох бол залгуулаад 22.00-23.00 цагт “Их үндэстэн эргэн сэргэлээ” мультимедиашоу болно. Мөн 23.00 цагаас Баяр наадмын ёслолын буудлага Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахууртолгой,7 буудал орчим гэсэн дөрвөн газарт нэгэн зэрэг болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ