2017 он гэхэд хотын түгжрэл шингэрэх нигууртай

img

Улаанбаатарын иргэдийг ихээр бухимдуулдаг цөөнгүй асуудлын нэг замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн арилгах тухай дүн өвлийн их утаатай зэрэгцэн засаг дахь эрхмүүд хүчтэй ярьж байна. Гэрээсээ гарсан хэн хүний уур ундуу, цаг хугацааг барах болсон замын түгжрэлийг  арилгах талаар тодорхой ажлуудыг төлөвлөж  эхлүүлээд байгаа талаар  Засгийн газрын тэргүүн  мэдэгдэв. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил , цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бөгөөд түүний мэдэгдлээс үзэхэд 2017 он гэхэд хотын түгжрэл шингэрэх нигууртай байна. Түүний мэдэгдэж буйгаар  тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулахыг гол зорилгоо болгож байгаа гэнэ. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих, их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх зорилго тавьжээ. Мөн хотын чанартай хурдны замыг барих, “ Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах, нэг төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх, нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг барьж буй бөгөөд  нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх бодлогыг барьж байгаа ажээ. Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх, зам барилга, засварын шинэ техник технологийг өргөнөөр нэвтрүүлэхээр болсон гэнэ. Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт нь өнөөдрийн байдлаар  650.4 км болоод байгаа аж. Үүний 70 орчим хувийг ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байдаг ч авто  замын сүлжээ бараг хэвээрээ байгаа нь гарцаа байхгүй бидний анхаарлаа хандуулах асуудал болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гйүцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж эдүгээ дуусах шатандаа явж байгаа гэнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тодорхой төслүүдийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 авто зам, 75 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж төмөр зам дээгүүр шинээр нэг гүүрэн, нэг нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж буй гэсэн. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих, Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих, Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих,  Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих, Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа гэлээ. Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн. 2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөх аж. Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барина.“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хийлээ.  Ийнхүү хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замыг сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэсэн чихэнд эвтэйхэн сонсогдохуйц  зүйлс яригдаж байгаа юм. Мэдээж ярих нэг хэрэг. Гол нь замын түгжрэл  багасч, их хотын иргэдийн бухимдал дундрахуйц үр дүн гарах эсэх нь чухал байна. Гэсэн ч 2017 он гэхэд  замын түгжрэл шингэрэх нигуур байна гэж харах уу даа?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baaj ch chadhgvi baij muruuruu muumuu unjuul uyn ih zantai novsh ve gar bie oroogvi bj
2012-05-05
w32:
metro barin gej solioorch baihaar yadaj ene yarij bga yumnuudaa neg saihan heregjuuleed hiichiheesei bilee, nileen olon saihan ogtoltsson guurnuud hiigeed tumer zamiin garam ntriig deeguur dooguur bolgood zamuudaa urgesegchihvel metro hereggui shuu de, ter bayanburddeer tegej guur barih shaardlaga bga yum u? ternii orond ih delguuriin urd barisan ni deer de, ih delguur tsetseg tuviin tend hamgiin aimar buglerdeg shd
2012-03-16
estoi shaana biz 2017 ond mashintai yvbal galzuurtsgaah blgui
2011-11-21
2012 omd yu boloh gej ch baigaagui medehgui zamiin mengeer baahan hun bayajih nee hichnee jil zam zasch baigaa bilee dee
2011-11-21
ug ni sanaa ni ih zuv yumaa, ugui teged eniigee erthen ehluulj bhgui yugaa higeed bsan yumee be, tegeed songuuli duhuud ireheer l 17 on ch geh shig sonin yum yarih yum, odoo ene ni itgeed ireh songuulid demjeh uu, za demii bhaa hu, ta nar bol zugeer hudalch hulhi garuud, setgel zuiger ni yaj toglohoo meddeg, ug ni odoo yag neg songogdchihvol hiigeed duusgachihgaad bgaa biz, tegej shaahaa bolij uz, hervee hiih bsan bol uchnuun hugatsaa bsan shuu ta nart, gants metro tavichihaj chadahgui bj metropolis hot bolson ene ter gej shaadagaach boli, zuger guihad odoo idej hanasan bol ene ard tumniihee tuluu gants oligtoi yum hiicheh
2011-11-21
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-21
songuuli hej ene dee novshnuudiig
2011-11-21
2017 on xyrtel bac ingeed baij baix yum uu tenegyyddee neg bol yxne neg bol edgene gedeg shig shig l yum yaraad idej uux geed ard tymniig xuurcan xar luuvar chid
2011-11-21
zamiin tugjreliin neg nomeriin shaltgaan bol hotiin ded bursets uneheer muu hotoo telj chadahgui bna. hotiin tuvd haana hooson zai bna ter bolgond barilga barigdaj bna. mash ih gazriin zuvshuurul ugch bna, avilgal hajuugaar ni dagaldnaa bas boloogui. barilga barihdaa dooroo auto zogsool baridaggui yamarch zambaraa alga. ene nd hen buruutai nuguu heden ajilaa hj chaddaggui tom tom alban tushaal suudal bulaatsaldsan novshnuud bgaa bhgui yu yalanguya hotiin darga bsan enhbold batbold munhbayar geh metiin har gartnuud bna shudee
2011-11-20
Яридаг шиг ээ хийвэл сайхан л байна. Яриа үйлдэл 2 нь зөрөөд байдаг гэмтэй л дээ.
2011-11-20
Манай ерөнхий сайд нэг юм ярихаараа эсвэл 2017 гэх шиг алсыг хэлнэ. МАНАН 20 жил юу хийж байсан юм. Зальтай бүлэглэлийн зан байх даа. Олон юмыг ингэж байна. Цалин тэтгэвэр нэмнэ гэсэн байхгүй 2012 оны дундуур ч гэх шиг..... дандаа 4 жил өнгөр ч байж амлалт бүтэх үгүй нь тодорхой биш.
2011-11-20
машин унах солиорол эрчээ авч банкнуудыг даврааж байна. хоолны мөнгөгүй байж лизингээр машин авч унаад төд удалгүй өрөө төлж чадахаа байгаад нөгөө машинаа өндөр хүүтэй ломбарданд тавиад амьдрал нь бүрмөсөн сүйрч байгаа юм даа. ӨРӨНД БАРИГДАЖ ӨТӨНД ИДЭГДСЭН МОНГОЛЧУУД ХӨӨРХИЙ
2011-11-20
Эрхэм улс төрийн мэдэлтэнүүд минь энэ замаа ядаж 2015 оноос өмнө янзлаач дээ. Тэд юу бодож явдын бол доо
2011-11-20
ingej hurungu demii vrj baihaar 1 hunlun 2 ursgaltai mitro taviach ergvv erunhii said sairan hululsun huduunii mal tervvgeer chin vher l yavna
2011-11-20
Ulaanbaatar hot tom hotiin hereend ochij baigaad tujrel bol busad ornuudiin adil baih l asuudal. Delhiin ali ch hotod zam barisanaar tugjrel arilgasan baidal baidagui. Zam barih zovhon tuhain asuudal shiiddeg. Ternees heted uuseh asuudaliig shiidej chaddagui. Tugjreliig buuruulah asuudal, niitiin teevriin chanartai uilchilgee, hodolgoonii management, strategiig herejuulseneer tugjrel buurdag. Zam barisanaar tugjrel buurdagui yum.
2011-11-20
2012 omd yu boloh gej ch baigaagui medehgui zamiin mengeer baahan hun bayajih nee hichnee jil zam zasch baigaa bilee dee
2 terbum tugrug haachiv shuud.mn ee bas avilgal avaad haachikhsan uu tegee shudraga shuud helne gedeg chin bas hudlaa yu doorh linkiig brovser deeree past hiigeed uzdee 2 terbumiin avilgal odoo ene medeeg haigaad oldohgui http://webcache.googleusercontent.com/search?q=cache:b0K_1hWtSYVJ:www.shuud.mn/%3Fp%3D25243+%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD+%D0%BD%D1%83%D1%83%D1%86+%D0%B0%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3+%D0%B3%D0%B0%D0%B7%D1%80%D1%8B%D0%BD+%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0+%D0%BD%D0%B0%D1%80+%D1%85%D0%BE%D1%91%D1%80+%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD+%D1%85%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80+%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%B6+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0&cd=1&hl=mn&ct=clnk&g1=mn
2011-11-20
xaxa
2011-11-20
ENE EROOROO YAG HARAGDAACH !!!
2011-11-20
baaj ch chadhgvi baij muruuruu muumuu unjuul uyn ih zantai novsh ve gar bie oroogvi bj
2 terbum tugrug haachiv shuud.mn ee bas avilgal avaad haachikhsan uu tegee shudraga shuud helne gedeg chin bas hudlaa yu doorh linkiig brovser deeree past hiigeed uzdee 2 terbumiin avilgal odoo ene medeeg haigaad oldohgui http://webcache.googleusercontent.com/search?q=cache:b0K_1hWtSYVJ:www.shuud.mn/%3Fp%3D25243+%D0%A3%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD+%D0%BD%D1%83%D1%83%D1%86+%D0%B0%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3+%D0%B3%D0%B0%D0%B7%D1%80%D1%8B%D0%BD+%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0+%D0%BD%D0%B0%D1%80+%D1%85%D0%BE%D1%91%D1%80+%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC%D1%8B%D0%BD+%D1%85%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80+%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B3%D0%B4%D0%B0%D0%B6+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0&cd=1&hl=mn&ct=clnk&g1=mn
xaxa