“ГОВИЙН ТОМ ХАР” ХЭМЭЭХ АЙМГИЙН АРСЛАН Х.ЦЭНД-АЮУШ

Аймгийн арслан Х.Цэнд-Аюуш багаасаал өсгөлүүн, бие томтой, болхидуу хөдөлгөөнтэй, төдийлөн барилддаггүй хүүхэд байж. Харин анх аймаг явж ирээд арай өөр болсон санагддаг юм гэж тус сумын дарга асан Ч.Мөнхнаст ярьсан удаатай. Цэгээн бол адууны орон учир эмнэг хангалтай хүч үзэж эр бяр суусан бөхчүүд цөөнгүй төрсөн түүхтэй. Х.Цэнд-Аюуш нь улмаар жолоочийн мэргэжил эзэмшиж аймгийнхаа авто тээврийн 17-р базад /ТУГ/ олон жил тэрэг барьсан шилдэг тээвэрчин байв. Бичиг номонд тийм сайнгүй ч тонн, километрийн тооцоо болон машин төхникт өр нь хар ухаан их сайтай нэгэн байж дээ.
Улсын баяр наадамд ганцхан удаа хоөр давсанаас өөр баримт олдохгүй байгаа-гаас харахад тэр үөийн норм төлөвлөгөө биөлүүлэх тээв-рийн ажилтай нь холбоотой хэрэг. Гэлээ ч улсын аварга болон спартакиадын төйргийн барилдаанд аймгийнхаа нэрийн өмнөөс таван удаа дараалан оролцсон шилдэг арслангуудын нэг юм. 1970 оны үед 100 кг хүрэх хүн ховор байсандаа, тэгэхэд Х.Цэнд-Аюуш арслан 132 кг жинтэй , 1 метр 85 см өндөр байсныг үеийн жолооч нь дурсан ярьж байна. Тэрээр сүрлэг том биетэй гараа, дэвээ сайхан-тай, хамж дайрах, мушгиж сэгсрэх, ташаалдаж тонгорох мэхийг үнэнхүү хүч заан хийдэг, цочсон үедээ онцгой их бяртай байсан гэж тэр үеийнхэн ярьдаг юм.
Улсын арслан Г.Дэмүүл, Л.Сосорбарам, начин "Хөл" Б.Пүрэвдорж нарын цуутай бөхчүүд Дундговийн Цэнд-Аюушийгулсын цолонд хүрэх бөх байсан гэж нэг бус удаа ярилцлагандаа дурссан байдаг. 1961 онд болсон Монго-лын бүх ард түмний анхдугаар спартакиадын тойргийн барилдаанд залуу бөх Х.Цэнд-Аюуш ирээдүйд сайн бөх болохоо харуулсан тухай тэмдэглэгджээ. Энэ барилдаанд одоогийн дархан аварга Ж.Мөнхбат, улсын арслан Б.Жамъяндорж, А.Нагнайдорж, Б.Банди, С.Цэдэвсүрэн нарыг ид залуу байхад нь хаяжээ. 1964 оны улсын аваргын барилдаанд бэлтгэлгүй ирж.барилдаан дуусгалгүй хасагдсан тухай тэмдэглэгдсэн байдаг.
1965 онд бүх өрсөлдөгчийнхөө гуравны хоёрыг хаяж.......................... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ