Оюутолгой ХХК-тай гэрээлэгч компанид ажилладаг Монгол залуу Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой төслийн ажлын байран дээрээ үл мэдэгдэх шалтгаанаар, өөрийгөө боомилсон байдалтай амиа алдсан тухай мэдээлэл хэвлэлийнхэнд ирээд байгаа. 18-19-нд шилжих шөнө буюу өчигдөр амралтын өдөр болсон гэх уг хэргийн талаар өнөөдрийн байдлаар албаны эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй байгаа ч, орон нутгаас эх сурвалжууд ийм мэдээлэл өгч байгааг тодотгох нь зөв бизээ.
Талийгаач нь 21 настай З гэж залуу байсан бөгөөд Оюутолгой ХХК-тай гэрээлэгч, ажилчдын хоол хүнсийг бэлтгэдэг Си Ай Си гэх компанид ажилладаг байсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл Оюутолгой ХХК-тай гэрээлэгч, тэгээд хоол хүнсийг нь хариуцдаг гэхээр Си Ай Си гэж нэртэй компани байхгүй. Харин Си Ай Эс Монголиа гэж компани бий. Тус компани нь Оюутолгойн Кемпийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг. Тэгэхээр талийгаач залуу энэ компанид ажилладаг байсан бололтой.
Компанийнх нь талаар товчхон дуулгахад, Си Ай Эс Монголиа компанийн захирал нь Жак гэж гадаад хүн байдаг аж. Нийт 940 ажилтантай. Тэдгээрийнх нь 889 нь монгол, 51 нь гадаад иргэд юм байна.
Богема