Улаанбаатарт 19 градус хүйтэн
Ихэнх нутгаар үүлэрхэг, Төв нутгийн ихэнх, говийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэсийн голын хөндийгөөр 27-32градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 23-28 градус, Говийн бүс нутгаар 14-19 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ