11 зураачийн хамтарсан үзэсгэлэн олны хүртээл болж байна

img

  Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан ХХЕГ, Монголын Урчуудын эвлэлтэй хамтарсан “Хил, хилчид-эх орон” сэдэвт уран зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэнд УГЗ Г.Дунбүрээ, Д.Мөнх, Э.Сүхээ, МУСТА Ц.Монгол нарын 11 зураачийн хил, хилчний сэдэвт уран зургууд олны хүртээл болж байгаа юм. Хил хамгаалах байгууллагаас санаачилсан “Эх орны хил зураачдын бийрэнд” тойрон аяллын хүрээнд зураачид эх орны хилээр тойрон аялж хилийн бүх отряд, заставаар орж хилчдийн алба үйл ажиллагаатай танилцсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ахмад хилчин, бэлтгэл хурандаа Д.Болд тэргүүтэй дөрвөн зураачийг “Хилийн төлөө” тэмдэгээр, залуу уран бүтээлчдийг Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнаж урамшуулжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ