Засгийн газрын гишүүдийг хариуцлагатай байхыг сануулав
Засгийн газар 2011 оны эхний хуралдаанаараа гишүүдийнхээ сахилга хариуцлагын тухай болон, аймаг нийслэлийн засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгаврын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд 1 цаг 30 минут хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, Улсын Их Хурал, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас анхааруулж хуулийн дагуу арга хэмжээ авсан юм.
Цаашид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд хариуцлагатай оролцож, Улсын Их Хурал, Байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд хугацаанд нь гаргаж өгөх, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх болон гишүүдийн асуулт, асуулгын хариу хэлэлцэх үед өөрийн биеэр оролцож байхыг Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдэд даалгав.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ