Хараагийн гүүрээр хүнд даацын машин явахыг хориглов
Хараа голын хойд гүүрээр хүнд даацын машин зорчихыг хоригложээ. Учир нь тус гүүр элэгдэж, эвдэрч эхэлсэн байна. Иймд ахмадуудад үйлчилдэг нийтийн тээврийн автобус, "Портер", "Фронтиер"-оос өндөр машин зорчих боломжгүй болсон гэнэ.
Хараа голын баруун эрэг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг. Тиймээс Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудтай хамтран, Хараагийн баруун эрэгт үйл ажиллагаа явуулж байсан карьеруудыг хаасан ч иргэд шөнө хулгайгаар элс, хайрга зөөсөөр байсан аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ