Улаанбаатарт зөөлөн цасан шуурга шуурна

img

Улаанбаатарт үүлшинэ, шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна  Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө  8-10  градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө  6-11 градус хүйтэн байна. Төвийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар  бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Ерөө голын сав нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  Хэрлэн Халхголын сав нутгаар шөнөдөө  25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Говийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дундговийн нутгаар 5-10 градус хүйтэн,  бусад нутгаар  3 градус дулаанаас 2 градус хүйтэн  байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ