АН-ын бүлэг цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

img

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдана. АН-ын бүлэг гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсоно. Мөн  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг соносох юм. Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ