20 секунд тутамд нэг хүүхэд нас барж байна

img

Уушигны хатгалгаа нь дэлхий дахинд тав хүртлэх насны хүүхдийн нас баралтын 20 орчим хувийг эзэлдэг аж. Өөрөөр хэлбэл дэлхий дээр 20 секунд тутамд нэг хүүхэд энэ өвчний улмаас энддэг бөгөөд ДОХ, хумхаа, улаан бурхан өвчнүүдийн нас баралтыг нийлүүлснээс ч их тоо юм. Хэдийгээр тус өвчнийг эмчлэх эм, эмчилгээний арга, урьдчилан сэргийлэх эм байгаа ч өдөрт 5500 хүүхэд эндэж байдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ