Тэмээний баяр болно
Говь-Алтай аймагт "Их говийн тэмээний баяр-2011" Говь-Алтай аймгийн тэмээчдийн VII их наадам энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тус аймгийн Есөнбулаг сумын төвд болно.
"Их говийн тэмээний баяр-2011" наадам уламжлалт 10 төрлөөр болох ба шилмэл буур, ингэ, хурдан ат, тором, шилдэг тэмээчдийг шалгаруулахаас гадна ур хийцээрээ гайхагдсан ганган хэрэглэл, ноосон урлал, сүүн бүтээгдэхүүнийг шалгаруулж сурталчилах аж.
Хурдан тэмээний эзэдийн шагналын сан 4.2 сая төгрөг байх ба тэргүүн байр эзэлсэн тэмээний эзэн мотоцикль гардах гэнэ.
"Их говийн тэмээний баяр 2011" Говь-Алтай аймгийн тэмээчдийн VII их наадмыг УИХ-ын гишүүн, "Алтайн хөгжил ХХI зуун" ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн, "Алтайн эрин сан", "Хантайшир" бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэх ба тус аймаг болон Есөнбулаг сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ