
Богд хааны тухай түүхэн үнэнийг харуулсан уран сайхны нэгэн кино удахгүй дэлгэцнээ гарч олны хүртээл болно. Уг киноны зохиолыг Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр бичиж хөгжмийг нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров туурвижээ. Кинонд Богд хаан Төрийн далбаанд Соёмбо тэмдэг суулгасан, Улаанбаатарын шавыг тавьсан, Ганжуур, данжуур судрыг орчуулуулсан гэх зэрэг түүхэн гавъяаг нь илүү тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ