5 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

img

Соёл, мэдээлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 2011-2013 оны хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт Засгийн газрын хуралдаанаас олгов.Мөн Арабын Нэгдсэн Эмират Улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг дэд сайдад олгосон байна.

Кувейт Улстай байгуулах Хөтөлбөрийн хүрээнд 2011-2013 онд оюутан сургах боломжийг өргөжүүлэх /5 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах/, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгажээ.

Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ