
Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийнхэн ажил, мэргэжилтэй холбоотой олон ангид кино хийдэг болоод байгаа. Тухайлбал эмч, багш, цагдаа, цэргийн амьдралаар сэдэвлэсэн кино хийгээд байгаа. Тэгвэл энэ удаа Онцгой байдлын албан хаагчдын тухай кино хийхээр болжээ. “Нарны жим” нэртэй уг олон ангит киноны төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болжээ.
Энэхүү киноны зорилго нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтын хүрээнд Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд уран сайхны аргаар зөв сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх томоохон зорилгыг агуулснаараа онцлогтой аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ