Өнөөдөр луу өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 21. Сумъяа гариг. Билгийн тооллын 26. Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 08.27 цагт мандан 17.25 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлах үйлнээ сайн. Гүүр тавих, газар ухах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авхуулах буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ