"Дээлтэй Монгол"-д 12 мянга гаруй хүн оролцоно

img

Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Дээлтэй Монгол" наадам өнөөдөр 12.00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно.
Жил бүрийн долдугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулсан билээ. “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн оролцох юм. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм.
Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулах юм. Тухайлбал, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулна.
Д.Цэцэг
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хүн:
Эзэн Чингисийн талбайг шинээр байгуулах хэрэгтэй. Түүнээс биш хүний хийсэн зүйлийг дур мэдэн өөрчилж болохгүй.Түүх түүхээрээ л байг. Д.Сүхбаатарын талбай бол түүхэн талбай гэдгийг хүн бүр л мэднэ.
2013-07-20
Монгол хүн:
Миний хувьд Д.Сүхбаатарын талбай...
2013-07-20
зочин:
Гамингууд төр барьж байхад бид яаж ч дэлээ өмсөөд нэмэр байгаа юм уу.Яг өмнөд монголчууд шиг л болчихоод байна.Долоохон гамин л биднийг дарлаад дөнгөчихлөө.Энэ цэцэг гэгч бас нэг гамингийн үлдэгдэл бололтой.
2013-07-20
dondov:
urjigdar tv-geer xan uul dyyrgiin geed negabgai 100000 xyn oroltsono geed l bylt yserch bsan...barimjaatai abaxad yana aa
2013-07-20
111111:
ДЭЭЛТЭЙ ЦӨӨХӨН МОНГОЛ БОЛЖ ҮЛДЭХ НЬ, МОНГОЛ УЛС ЧИНЬ ХУЖААГААР ДҮҮРЛЭЭ, ӨДӨР БОЛГОН ВОКЗААЛ ДЭЭР ЯВААД ОЧ, ӨНӨӨ АЙМААР ХӨДӨӨНИЙ ХЯТАДУУД ЧИНЬ ЖИЛ ИРЭХ БОЛГОНДОО ЦАРАЙ ЗҮС НЬ САЙЖИРЧ, ЭНД ЦАЛИНГАА БАЙР БОЛГОЖ, ТҮРЭЭСЛЭЖ, ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛЦГООЖ БАЙНА, БАРИЛГЫН ЦЭРЭГ ГЭЖ БАЙСАН, ТИЙМ БҮТЦИЙГ БИЙ БОЛГОМООР БАЙНА, ЗАЛУУ ҮЕ МААНЬ АЖИЛГҮЙ АРХИНД ОРЖ БАЙНА, ТӨР ЗАСАГ ТЭДНИЙГЭЭ АД ШОО ҮЗЭЖ БАЙХ ЮМ, УГ НЬ ЗАСГИЙН Л БУРУУ ШҮҮ ДЭЭ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ЧИНЬ БУРУУ Л ЯВААД БАЙГААГ ХАРУУЛААД БАЙГАА БОЛОХООС БИШ, МОНГОЛ ХҮН ЧИНЬ МУУДАА БИШ ШҮҮ
2013-07-20