Дэгжин монголчууд дээлээ "гайхуулав"

img

 

Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж бид ярьдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах нэгэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн нь “Дээлтэй Монгол-2013” наадам. Жил бүрийн долдугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл уг наадам өнөөдөр болж нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй хүн оролцлоо.

Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь монголчуудын  оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэж байна. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд долоо дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг боллоо.

 “Дээлтэй Монгол” наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэн, иргэд гэр бүлээрээ, байгууллага хамт олноороо хүрэлцэн ирж оролцохын зэрэгцээ гадны олон жуулчид, төлөөлөгчид монгол дээлээр гоёж оролцдог болсон нь “Дээлтэй Монгол” наадмын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байгаа билээ. Энэхүү наадмын бичлэгийг бүтнээр нь Гиннест бүртгүүлэхээр явуулах юм.

Д.Цэцэг

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ХЭНД ГАЙХУУЛСАН ЮМ БЭ?
2013-07-25
Urtbayar:
Odoo deelii daavuu torgoo uursduuu hiichdeg boloh yumsan !!!!!!
2013-07-22
zochin:
minii mongol ahan duus yanztai goy bainaa!heleh ch ug alga!bi mongoldoo ochood oroltsnoo.goy baina shuu.tenger ta buhniig urshuuj yavah bizee.bi eh orontoi hun geheer goy shuu.saihaan saihan.
2013-07-22
chingachgook:
SOZ veiin main bayariin jagsaal shig l haragdaj baina.
2013-07-21
ganbat:
kazakuud ih goy bn yaltgvi l manai mongoliin neg torol shvv zarim negen hvmvvs buruu zorvv yridagaa bolimoor shvv
2013-07-21
mongol:
MINII setgel mash hudulch bna minii mongolchuud uneheer saihan ene saihan tal nutagdaa mongol hun bur deelee umsun gedeg surleg shuu dee
2013-07-21
deelt:
bayr naadmaar ih goe deeltei humuus ih bsan end haragdahguil b.a ÌÈÍÌÉ ÌÎÍÃÎË×ÓÓÄ ¯ÍÄÝÑÍÈÉ õóâöàñà äýýëý ºìñöºí èõ ñàéõàí õàðàãäàæ áàéíàà îðîëöîã÷äîä òàëàðõàå.
2013-07-20
oooo:
gutalaa solbol zugeer yum
2013-07-20
zaza:
deel n deer Osgiitei gutal. sandl omsdg bsnuu
2013-07-20
Hunnu:
Deeltei Mongol gedegee Mongol bichigeeree bichsen bol, ih goyo horshih bailaa gej...
2013-07-20