Шадар сайд нэг сарын цалингаа хандивлажээ
Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Нарны жим” олон ангит уран сайхны кино төсэл хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү төслийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва нарын албаны хүмүүс оролцсон байна. Энэ үеэр Шадар сайд “Өнөөдөр киноны мотор дуугаргах торгон агшинг хамтдаа хуваалцаж байгаа эрхэм офицер, ахлагч, албан хаагчид, ард иргэд Та бүхнийг энэ сайхан үйл ажиллагааг дэмжиж оролцохыг уриалж байна. Уран бүтээлчид та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай. Кино бүтээх ариун үйлсэд сарын цалингаа хандивлаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ