Тайхарынхан “бут” авна

img

 

Энэ жил дөрвөн ч аймаг 90 жилийнхээ ойг хийх гэж байна. Тэр дундаа арын сайхан хангай нутгаас төрсөн уран бүтээлчид нэгдэн түүхт хадныхаа нэрээр нэрлэсэн “Тайхар” нэгдэл байгуулжээ. Уг нэгдлийн уран бүтээлчид ойдоо бэлэг барихаар нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Уг тоглолтоо ой давхацсан сумд болон аймагтаа энэ сарын 23, 24-нд хоёр удаа тоглох аж. “Тайхар” нэгдэлд Архангай аймгаас төрсөн үе үеийн уран бүтээлчид багтсан болохоор уг тоглолт нэлээд өргөн хүрээтэй болох юм байна. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Самбуу, Д.Чогсомжав нараас гадна "Тайхар" нэгдлийн залуу уран бүтээлчид болох МУСТА Б.Мөнхбаяр, МУСТА н.Баттулга тэргүүтэн  энэхүү тоглолтод багтаж байгаа аж.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ