Цахилгааны төлбөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

img

Эрчим хүчний зохицуулах хорооноос ирэх сарын 5-наас эхлэн цахилгааны үнэ нэмэгдэж, дулааны төлбөрт суурь хураамжийг нэмж тооцохоор боллоо. Уг салбарын алдагдал одоогоор 60 гаруй тэрбум төгрөгт хүрсэн тул цаашид халаалтын суурь хураамж авалгүй, цахилгааны үнээ тогтмол байлгана гэвэл эрчим хүч, дулааны доголдолд орж болзошгүй. Тиймээс сүүлийн 2 жил 3 сарын хугацаанд тогтмол байлгасан цахилгааны үнийг нэмэгдүүлэх болсноо албаныхан мэдээлсэн юм.

Өмнө нь Улаанбаатар хотын  орон сууцны болон бусад хот, сумын орон сууцны айл сард 150 киловатт цаг хүртэлх хэрэглээтэй бол нэг киловатт цахилгааныг 74 төгрөгөөр хэрэглэдэг байсан. Тэгвэл ирэх сарын 5-наас 79 төгрөг төлөх юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын болон бусад хот, сумын гэр хорооллын айл өрх нэг киловатт цахилгааныг 71 төгрөгөөр хэрэглэдэг байсан бол ирэх сараас 79 төгрөг төлөхөөр болжээ.

Сард 150-250 киловатт цаг хүртэл цахилгааны хэрэглээтэй Улаанбаатар хотын гэр хорооллын болон орон сууцны  айл өрхүүд нэг киловатт цахилгааныг  76-79 төгрөгөөр худалдан авдаг байсан бол ирэх сараас 90.85 төгрөг төлөх аж.

Сард 101 киловатт цагаас илүү цахилгаан хэрэглэдэг өрхүүд мөн адил нэг киловатт цахилгааныг 90.85 төгрөгөөр хэрэглэхээр болжээ.

Ингэхдээ хэрэв танайх сар тутам 170-200 киловатт цаг цахилгаан хэрэглэдэг бол шинэ тариф ёсоор эхний 150 киловатт цаг цахилгааныхаа киловатт тутамд 79 төгрөг, 151 киловатт цагаас илүү гарсан цахилгааныхаа киловатт цаг тутамд 90.85 төгрөг төлөх юм байна.

Харин уул уурхайн олборлох,  боловсруулах аж үйлдвэрүүд нэг киловатт цахилгааныг 100 төгрөгөөр авч хэрэглэдэг байсныг 30 хувиар нэмэгдүүлэн 130 төгрөг болгожээ. Түүнчлэн бусад үйлдвэр, аж ахуй нэгжүүд нэг киловатт цахилгааныг 88 төгрөгөөр хэрэглэдэг байсныг 20 хувиар нэмэгдүүлж 105.60 төгрөг болгон өсгөжээ.

Монгол Улс эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын үе буюу өвлийн саруудад нэг киловатт, цаг цахилгааныг Оросоос 130 гаруй төгрөгөөр импортолж хэрэглэдэг бөгөөд жил ирэх тусам импортын  цахилгааны хэмжээ нэмэгдэхийн хирээр үнэ нь ч давхар өсч байгаа ажээ.

Түүнчлэн наймдугаар сараас  эхэлж орон сууцанд амьдардаг иргэд байрныхаа хэмжээнээс хамаарч дулааны суурь хураамжийг ялгавартай төлж эхлэхээр болсон. Тодруулбал, 40 хүртэлх ам метр талбай бүхий орон сууцанд амьдардаг бол 3 мянган төгрөг, 40-80 ам метр бол 5 мянган төгрөг, 80 ам метрээс дээш бол 10 мянган төгрөгийг дулааны төлбөр дээрээ нэмж өгөхөөр болж байна. Ийнхүү халаалтын суурь хураамжийг иргэд нэмж төлөхөөр болсноос бус халаалт, дулааны үнэ нэмэгдээгүй байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Л Пүрэвдорж:
Эрчим хүчний тариф үнэнд өөрчлөлт орох шаардлагагүй гэж боддог шүү хүмүүсч их бичиж байна зардалаа хэмнэ хулгай хийдэг хүмүүстэй хариуцлага тооц яг үнэндээ ард иргэдийн хэрэглээн дээр үнэ нэмэгдээд аж ахуй нэгжид үнэ нэмэгдэж байна уу тогныхоо мөнгийг төлөхгүй байгаа 30 хувийн алдангыг бусад айлуудуд хувааж бичдэг гэж сонсогдсон гэр хороололын айлууд тоолуураа хянах боломж маш муу шонгын модны тал дунд шахуу байрлуулсан хувиарлах хайрцаганд байгаа тоолуурыг хэн хянах вэ асуудалтай л байдаг шүү
2020-09-02
zochin:
art tumen gej huujhiilultei shyy
2013-07-24
Нэм, нэм, нэмээд бай...:
Ажил олгогчдоо гутарч унатал нэм... Ажил хийгчдээ хоосон болтол нэм... Ард иргэдээ сөхөрч унатал нэм... Айл хунарыг сарниж бутартал нэм... Авгай хүүхдийг өнчин болтол нэм... Архичин тэнүүлчнээ өнөр болтол нэм... Агуу Монголоо харийнх болтол нэм...
2013-07-22
Зочин:
1990 оноос хойш тесвийн менгийг замбраагvй зарцуулж байгаа салбар бол эрчим хvчнийх!Дампуу хvмvvс удирдаж дорвитой асуудал шийдэж байгаагvй,еерсдийнх нь хувийн амьдрал асар ихээр дээшилж,удирдаж байгаа ажлаа vлгэн салган хийж байсны телберийг ард тvмний нуруун дээр байнга ачаалж ирсэн.Дандаа дампуу хvмvvсийн гайг бид vvрч байна.Саяхан л шенийн тариф сайхан гээд л баахан тоолуур шахсан,одоо шенийн тариф хvчингvй болж байна! Тэр тоолуураа буцааж авах уу?бидэнд дахиар еер тоолуур шахах уу? Тэртээ тэргvй vнэгvй орос руу урсгадаг байж яагаад биднээс харамлаад байгаа юм бэ?Танайх бодлогоо еерчилж,зардлаа хэмнээч?Тансаглахаа болиоч!Дампуу ажлаа зогсоогооч! Танай удирдлагаа чинь еерсдее байшин барихын тулд подстанцыг танай зардлаар зееж нvvлгэж байгаа!
2013-07-22
Иргэн:
Дээдчүүл нь их идэж байна л даа. Бүх юм ашиггүй алдагдалтай байдаг нь мөнгийг хэтэрхий хувьдаа завшигч дарга нараас нь болдог байх. Ямарч байгууллагын дарга нар идэж завшсан хөрөнгө мөнгөө ард иргэдээс нөхөн авч төлүүлдэг нь манай улсад ердийн үзэгдэл болж дээ.
2013-07-22
иргэн:
Энэ салбарыг АН-ын угшилтай дарга нар удирдаж байснаас өөдлөхгүй байгаа юм.
2013-07-22
иргэн:
Цахилгааныг түгээдэг, борлуулдаг гээд нөгөө мах ногооны ченж гээд байгаа шиг завсраас нь өртөг, зардал нэмдэг үйлдвэрлэдэггүй мөртлөө тансаг хэрэглээтэй салбаруудаа эхлээд цэгцлэх хэрэгтэй. Яам байхад Эрчим хүчний зохицуулах хороо ч билүү бас нэг шимэгч хорхой байгаа үүнийг ч туулга өгч устгах хэрэгтэй тэгсний дараа цахилгаан, дулааны үнэ өсгөх биш бууруулах хэмжээнд очих байх. Ер нь энэ салбарын эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд ард түмний хяналтыг оруулж шалгуулах хэрэгтэй. Төрийн аудит, Санхүүгийн хяналтын байгууллагын хамтарсан хяналт дээр ард түмний төлөөллийг оролцуулсан томоохон шалгалт энэ салбарт хийх хэрэгтэй.Ингэж хөндлөнгийн хяналтын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах нь зүйтэй биш үү.
2013-07-22
Зочин:
Бид хэрэглэсэн цахилгаан дулааны үнээ өгөх гэхээр л ядуу хэцүү гээд өгөхгүй шинжтэй Тэгсэн мөртлөө ядуу хоосон гэхгүй гар утсаар мин 50 төгрөгөөр ярьдаг хараад байхад хачин балай юм утсаар тасралтгүй ярих юм Утсаар ярих нэг гэрийн дундаж яриа 50000 төг байдаг гэж судалгаа байсан
2013-07-22
ariuna:
tsahilgaan mash hyumd baisan hemnei gevel gamtai zartsuultsgaaya demjij bna
2013-07-22
төгс:
Төрийн өмчит компаниуд яагаад дандаа ингэж алдагдалтай ажиллаж тэрийгээ хэрэглэгчдийн нуруун дээр тохож байдаг юм бэ. Энэ бол хулгайч сэтгэлгээтэй захирлуудаас болж байгаа юм. Ил далд хэлбэрээр хулгайлсаар байгаад хамаг ашгийг нь авчихна. Дээр нь захиргааны үр ашиггүй зардал маш их.
2013-07-22
ooooooo:
Oron stuutsand amidardag suuliin 2-3jil 84 tugruguur tulj bga heden jiliin umnu 79 tug tulj bsan yagad ard tumnee huurdag yum be buh ur shuree ard tumendee uuruuleh yumaa
2013-07-22
103.11.195.190-d:
Uuchlaarai, tani setgegdel yaduu Mongolchuudig doromjilson um shig sanagdchihlaa. Mongol German bish. Ta uuruu ter Germandaa ochij amidarval yasan um be? Bankni zeeliin daramt, uniin daramtad nuhlagdaad baigaa ard irgedee oron bairnaas ni huuj gargah ch geh shig uuruu eruul hunuu?
2013-07-22
ZOCHIN:
SHINECHLELIIN ZASGIIN GAZAR BUH SONGUULI DUUSSANII DARAA ODOO SHUUDARCH ARD TUMNEE SOHRUULJ EHLEH NI DEE. HEREGLEENII GOL UNDSEN UNE NEMEH BODIT NUHTSUL NI TSAHILGAANII ZARDAL. 3 SAY DUHUJ BUI MONGOLCHUUDIIG HOSHGIRUULJ CHADDAG BAS MUNDAG NUHUD BHIIMAA. ODOO NUGUU YARIAD BDG SONGUULIIN AMLALTUUD NI MYANGUUJNII ULGER BOLOH NI ENE
2013-07-22
Secret:
Iimerhuu yuman der gadnii ornoos turshlaga huvaaltsaj ali boloh ard irgedee demjih uramshuah uil ajillagaa yavuulahiin orond huurhii amidrah gej ydaj bgaa irgedee l muljhiin, ene uls chn amidraliin tuvshiin dooguur ail ni dundaj, bayan 2 oosoo iluu huvitai shuudee
2013-07-22
zochin:
Une nemeh gej yanz yanzaar uzeh um daa. Bolohoo bolivol ard irgediinhee nuruun deer shuud uuruuleh umaa
2013-07-21
zochin:
suuri xuraamj nemegdene gedeg ni une nemegdej bgaa gesen ug bish uu
2013-07-21
çî÷èí:
ªð ìºð ãýýä íýã á¿äýã áàäàã þì ÿðüæ áàéñíàà ë òºëáºð íýìýýä áàéõ áîëæ.ßã õýäýí òºãðºã öàõèëãààí,äóëààíä òºëäºã áîëâîë òýð ºð íü àëãà áîëîõ ¿íäýñòýé þì ãýäãèéã àðä ò¿ìýí ìýäýõã¿é áàéãàà ø¿¿.Íýã áàäàð÷èí ÿâààä ë,íºãºº þì ãîçîéãîîä ë ãýäýã øèã òºëáºð íýìýãäýýä ë áàéäàã ºð õýâýýðýý ë áàéãààä áàéíà.Ýõëýýä ¿¿íèéãýý èë òîä áîëãî.Ìîíãîëûí àðä ò¿ìýí ýðõ áàðèã÷äûí çîëèîñ áàéõ ó÷èðã¿é.ÌÀÍ-ÀÍ ýýëæ ýýëæýýð òîíîæ èäñýýð áàéãààä ìàíàé óëñ ñ¿éðëýý.
2013-07-21
çî÷èí:
ÀÍ-í ýíý øèéäâýðèéã çºâ ãýæ ¿çýæ áàéíà.Õàëààëòûí òºëáºð äýýð èõ òàëáàéòàéä íü 10 ìÿíãà ãýæ íÿëóóðàëã¿é øóóä 50000-100000 òºãðºã àâàõ õýðýãòýé.Òèéì òàëáàéòàé áàéðàíä àìüäàðäàã õ¿í áîë èéì òºëáºðèéã õîòîëéã¿é òºëºõ ÷èíýýëýã èðãýí áàéõ íü òîäîðõîé.Öààøäàà îëîí öèëèíäðòýé òîì æèïíýýñ àâàõ òàòâàðûã æèëèéí ñàÿ òºãðºã áîëãîîä ºãºõ õýðýãòýé.×àäàæ áàéãàà íü óíàíà áèç.×àäàõã¿é íü çàõ çýýëèéí õóóëèà äàãààä áîëèíî.Öààøäàà ýíý çàð÷ìààðàà ÿâààä áàéðíû õºëñºº òºëäºãã¿é èðãýäèéí áàéðûã íü õóäàëäààä ýçäèéã íü áàãà òàëáàéòàé áàéðàíä îðóóëäàã áîëîõ íü çºâ.Òýãýýä ÷ òºëæ ÷àäàõã¿é áîë áàéðíààñ íü ãàðãààä òºðèéí ºì÷èéí çî÷èä áóóäàëä îðóóëàõ øààðäëàãàòàé.Òèéì èðãýäèéí ýäèéí çàñãèéí õàðèëöààã õÿçãààðëàæ,çýýë àâàõ áîëîìæèéã íü õààõ õýðýãòýé.Ãåðìàíä òèéì áàéäàã þì.Ýõýíäýý çàðèì íü äóðã¿éëõýõ ÷ õýðýãëýã÷èä àÿíäàà çàõ çýýëäýý äàñààä áîë÷èõíî.Çàõ çýýë áîë çàõ çýýë.
2013-07-21
ZOCHIN:
ENE CHIN TEGEED IRGEDIIN TULUH TULBUR NEMEGDSEN GESEN UG YUM BISH UU? NEMEGDEEGUI YUM UU NEMEGDSEN YUM UU....
2013-07-21
хэрэглэгч:
Эрчим хүч, дулааны салбарыг тэр их хэмжээний алдагдалд ороход жирийн иргэд, айл өрхүүд тэгтлээ буруутай байсан болоод ийм суурь хураамж тогтоож, алдагдлаа нөхүүлэх гэж байгаа гэж ойлгох хэрэгтэй юм шиг харагдаж байна. Зөв үү
2013-07-21
Иргэн:
Өмнө АН-ынхан төрийн өмчит үйлдвэриййн газрууд менежмент муу учраас алдагдалтай ажилладаг гэж ярьдаг байсан, одоо өөрсдөө менежментээ сайжруулаад цахилгааны үнээ бууруулж чадахгүй байгаа юм байх даа. Инээдтэй амьтад даа.
2013-07-21
хэрэглэгч:
за тэгээд суурь үнэ хөдлөхөөр бараа, бүтээгдэхүүний дагаад өснө шүү дээ
2013-07-21