Д.Сүхбаатар энд үг хэлж байсан учраас Сүхбаатарын талбай гэж нэрлэсэн
Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын төв талбайг Чингисийн талбай болгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сонслоо.
.
Нийслэлийн төв талбай бол нийслэлчүүдийн өмч
йэ

Би энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Дарга нарт ойрд хийх ажил олдохгүй байгаа бололтой. Ард түмний дунд Сүхбаатарын нэрээр хоногшсон талбайн нэрийг солино гэдэг утаггүй. Чингист заавал талбай байгуулж өгөх шаардлагатай юм бол өөр газарт шинээр талбай байгуулж болно шүү дээ. Харин Сүхбаатарын талбай бол Сүхбаатарын талбайгаараа үлдэх ёстой.
Ер нь бол Сүхбаатар, Чингис зэрэг нэр нь аль нэг намын өмч биш. Харин нийслэлийн төв талбай бол нийслэлчүүдийн өмч.
бөр
Чингисийн талбай бидний бизнест нөлөөлөхийг хэн байг гэхэв
ихбр
ыха
ыаэужхн
Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгох асуудалд зурагчид бид эсрэг байр суурьтай байгаа. Биднийг хүүхэд байхаас л “Д.Сүхбаатар гэдэг хүн Ардын хувьсгалыг үндэслэсэн, Монгол Улсын баатар мөн” гэж тархинд шингэсэн. Тиймээс энэ хүний хийсэн юмыг үгүйсгэж болохгүй гэж бодож байна. Мөн гадны иргэд, жуулчид Чингисийн талбай гэхээр мэдэхгүй. Харин Сүхбаатарын талбай гэвэл сайн мэднэ. Энэ талбай дээр Д.Сүхбаатар зогсч үгээ хэлж байсан учраас Сүхбаатарын талбай гэж нэрлэсэн нь тодорхой. Магадгүй нэр нь солигдсон Чингисийн талбай бидний бизнест нөлөөлөхийг хэн байг гэхэв дээ.
брөЧингисийн түүх соёлын хөшөө дурсгал мундсан биш дээ
йцыэа
бчх

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгоно гэж сонсоод дургүй хүрсэн. Яагаад Ардын хувьсгалыг үндэслэсэн Д.Сүхбаатар талбайтай байж болдоггүй бол гэж бодоод байгаа. Чингисийн түүх соёлын хөшөө дурсгал мундсан биш дээ. Үнэхээр түүний нэрэмжит талбайтай болохыг хүсээд байгаа юм бол сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулчих хэрэгтэй шүү дээ.
Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэж болно
гэг
айа
Баянгол дүүргийн иргэн Түвшинтөр
ншөш
Зарим эрдэмтэд Ардын хувьсгалын түүхийг зохиомол, гуйвуулсан түүх гэж үздэг юм билээ. Энэ утгаараа Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлэж болно. Гэхдээ манайхан сүүлийн үед хэт туйлширч, бүх зүйлээ “Чингисийн” хэмээн тодотгож байгаа нь анзаарагдсан. Магадгүй монголчууд өнгөрсөн 13-р зууны үеийн түүхээрээ бахархадаг байж болох юм. Гэвч тусгаар тогтнолоо дахин сэргээсэн 1921 оны түүхийг үгүйсгэж болохгүй.
Монголчууд бид өнгөрсөн биш, өмнөх ирээдүйгээ харж явах ёстой. Архинд орсон хүн “Ах нь залуудаа цалгиж явлаа” гэж даналздаг. Үүнтэй адилхан өнгөрсөн түүхийг юм болгонд наагаад, нэрийдээд байх нь үнэхээр инээдтэй санагдаад байгаа.
Б.Одон
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ