Нийслэлчүүд агаараар биш угаараар амьсгалсаар...
"Уушигны бөглөрөлт" өвчин 40 өөс дээш насныхны дунд ихсэх хандлагтай болжээ. Уг өвчин хүндэрвэл өвчтөн амьсгалын дутагдалд ордог байна. Хүмүүс энэхүү өвчнөөр өвчилж байгаа гол шалтгаан нь агаарын бохирдол болохыг эмч, мэргэжилтнүүд ярьлаа.Гуравдугаар эмнэлгийн уушгины тасаг 35 хүний ортой. Гэтэл өнөөдөр 50 гаруй хүн энэ тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уушигны тасаг ингэж хүний хөлд дарагдах болсон нь Нийслэлийн утаатай холбоотой аж.
Б. Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ