“Салхин сар” буюу арга билэг

img

Монголын уран зургийн галарейн  үзэсгэлэнгийн танхимд зураач, уран барималч Д.Анхбаярын “Салхин сар” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Өвөрмөц сонин үзмэр бүхий энэхүү үзэсгэлэнд тэрээр эротизмын өнгө аяс бүхий модон сийлбэр, хүрэл болон төмөр цутгуур зэрэг 16 бүтээлээ дэлгэн тавьсан аж. Тэрээр Монголын хамгийн анхны насанд хүрэгчдэд зориулсан үзмэр бүхий уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлжээ. Уран бүтээлч маань үзэсгэлэнгээ “Салхин сар” гэж нэрлэсэн нь эрэгтэй эмэгтэй хүний арга билгийн зохилдолгоог салхин сарны явдал хэмээн нэрлэдгээс санаа авсан аж. Сараар мөнхөд оршихыг билгэдэж, салхиар дотоод сэтгэлийн сэрэл мэдрэмжийг төлөөлүүлжээ.

.

Түүний бүтээлүүд нь өнгөн талаасаа эротик шинж давамгайлсан харагдавч бие хүнийг бүрэлдүүлдэг эрэгтэй, эмэгтэй хүний арга билгийн зохилдлгооны мөн чанар, ариун нандин шинжийг харуулахыг зорьсон ажээ. Ингэхдээ уран бүтээлч өөрийн ертөнцийг үзэх үзлээр хүн болгоны мэддэг, тэр ч бүү хэл дотоод сэтгэлийг нь гижигдэж байдаг эр эмийн харилцааг уран сайхны аргаар, өөрийн барилаар бүтээжээ. Хамгийн гол нь филисофи сэтгэлгээг шингээсэн бүтээл гэдэг утгаараа үзсэн хэн бүхэнд сонин содон байх нь дамжиггүй.

.

Мөн түүний үзмэрүүд дунд зоосоор дүүргэсэн усны онгоц, элс, хатсан модны үндэсээр тэрээр дэлхий нийтээр уул уурхайн олборлолтыг эрчимжүүлж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Газраа ухаж, байгалаа сүйтгээд мөнгөтэй болж болох ч цөлжилтөд өртөж, уух усгүй болох вий гэж сэрэмжлүүлэхийг хүссэн. Хамгийн гол нь нэгийг сүйтгээд нөгөөг бүтээнэ гэдэг эцэстээ сүйрлийг дагуулдаг гэдгийг харуулахыг зорьсон гэнэ.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

duuren:
zadrah gej baigaa ertunts dn. namdakow shig gej buu hel l dee. namdakow bol mongol setgelgeenii ulamjlalaas tursun,tuuniigee ch baharhaltai heldeg.tegeheer mongol urlahuin shine tsagiin buteeliin ungu turh mun bn. amjilt husie.
2013-11-23
amaraa:
ene bol urlagiin sor bvteel bolj gaihaltai dvvdee amjilt hvsei
2013-07-29
dagina:
bugdere goe l buteeluud bolson bn amjilt husie
2013-07-27
sodoo:
tarhi n uur yum setgehee baichihsan amitad. bas urlag geed hutsaad bgan.
2013-07-27
zaya:
saihan shiideltei vzesgelen bolson bna. ulig bolson mori mongol ahui zergiig dawtaagvi..
2013-07-26
tomoo:
dash namdakow-g bitgii duuraigaach ee
2013-07-26
erka:
gahaltai buteel uud bn
2013-07-26
urlag shd:
zarim neg urlag oilgodoggui humuus n uzehee bolichoochdee
2013-07-26
ultsai:
zavaarsan yum boon boojgoinuud
2013-07-25
munkhdul:
saihan uzesgelen boljee taalagdlaa duudee uran buteeliin undur amjilt husei chi hol uavnaa
2013-07-24
amina:
Ochij uzmeer yum bn sonin l shiideltei yum bn
2013-07-23