Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Тус байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төслийн эцсийн хувилбарт тусгасан байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гарсангүй. Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ