“Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд манай улсыг үл тоов

Иймээс тус үйлдвэр жилд ойролцоогоор 36 сая тонн хүдэр боловсруулж, нэг сая тонн орчим зэсийн баяжмалыг экспортлох төлөвлөгөөтэй байна. Гэсэн хэдий ч тус компанийн удирдлагууд өнөөг хүртэл манай улсад экспортлож байгаа зэсийн баяжмалыг хаашаа болон ямар үнээр гаргаж байгаагаа мэдэгдээгүй байна. Энэ талаар Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган хэлэхдээ “Энэ мэдээллээ өгөхийг одоо ч манай яам Оюутолгой компаниас шаардаж байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
“Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын экспорт нь нийт экспортын өсөлтийг 30-40 хувь, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх аж.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ