2222 морин хуурчаар Завханы наадам эхэлнэ

img

Завхан аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Наадмын нээлтийг 2222 морин хуурчаар эхлүүлж, хуурч хүүхдүүдийн амжилтыг Гиннесийн номонд бичүүлэхээр болжээ. Завханчуудын баярын арга хэмжээ шинэ баригдсан цэнгэлдэх хүрээлэнд ийнхүү эхлэхэд 90 уртын дууч шуранхайлж, есөн генерал есөн хөлт цагаан тугаа залж, 99 бүсгүй сүүн цацал өргөж, 760 лам нарын “Соёмбо” их наадам болох аж.

Дашрамд дуулгахад, ойн баяр наадмын нээлтийн тоглолтын зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэнэ.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

санаа:
Сайнаа сэтгүүлчээ, мэдээллийнхээ найруулгыг анхаараачээ.
2013-07-26