“Playtime-2013”-д Японы алдарт хамтлаг оролцоно
Амьд хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг "Playtime-2013" наадам уламжлал ёсоор маргааш Гачууртын “Монгол шилтгээн” аялал жуулчлалын цогцолборт болно.
Энэ жилийн наадмын онцлог гэвэл шинэ залуу хамтлагууд хоёр тусдаа тайзан дээр хуваагдан тоглох юм. Түүнчлэн Японы алдарт “инструмент рок” чиглэлийн “Моно”, ОХУ-ын "Шторм" хамтлаг ирж тоглох ажээ. Тэд аялан тоглолтынхоо хуваарьт ийнхүү “Playtime-2013” наадамд оролцохоо багтаасан бөгөөд наадмын хоёр дахь өдөр тоглоно.
Амьд хөгжим сонирхогчид хоёр өдрийн турш тэнд байрлах учир тухтай байлгах үүднээс зохион байгуулагчид 5-6 хоолны газар, явуулын ATM, хүйтэн пивоны асар, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх газар ажиллуулж, "контемпорари" урлагийн үзэсгэлэнг дэлгэх юм байна. Жил бүр наадам руу хүргэх үнэгүй унаа нийслэлээс хөдөлдөг ёсоор энэ жилийн наадмын автобусны цагийн хуваарь гарлаа. Хүүхдийн ордноос 30 минут тутамд үнэгүй автобус хөгжим сонирхогчдыг авч явах нь.
Тасалбарын хувьд, хоёр өдрийн нэг хүний 35 мянга, дан хоёр дахь өдрийн нэг хүний 20 мянга, таван хүний 150 мянга, 10 хүний тасалбарыг 280 мянган төгрөгөөр "Hi-Fi records" болон "Orange records"-ын салбараар худалдаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ