Дэлхийн хамгийн халуухан DJ бөө мөргөлийн зан үйл хослуулсан тоглолт хийнэ
Дэлхийн шилдэг, хамгийн халуухан тодотголтой DJ Da Candy Монголд иржээ. DJ Da Candy “EXOTIC FASHION PARTY” нэртэй дэлхийн шоу ертөнцийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хөгжим, гэрэлтүүлэг бүхий шоу тоглолтыг өнөөдөр 20.00 цагт Мишээл төвд болно.
. Улаанбаатар хотын залуусыг доргиох энэхүү шоунд “Торго” салоны загварын үзүүлбэр, циркийн уран нугаралт, бөө мөргөлийн зан үйл зэрэг монгол ахуй заншлыг хослуулах ажээ.
. Candy гэж хэн бэ? .Дэлхийн шилдэг DJ Da Candy өөрийн жинхэнэ нэрээ нууцалдаг. Өдгөө 23 настай тэрбээр дэлхийн олон оронд аялан тоглолт хийж, өөрийн гоо сайхан, хөгжмийн мэдрэмжээрээ фенүүддээ гайхагдагддаг ажээ.
DJ Da Candy “Maxim” сэтгүүлийн загвар өмсөгч, бүжигчин, дуучин, продьюсер олон мэргэжилтэй юм. Тэрбээр өдгөө Нидерландын нийслэл Амстердам хотноо амьдардаг ажээ.
Б.Одон
Б.Бат




















СЭТГЭГДЭЛ БИЧИХ