О.Магнай: Материалыг харсан, чанарын ялгаа харагдаагүй
БШУЯ өнгөрсөн долоо хоногт сурагчийн дүрэмт хувцасны жишиг загварыг баталж, 23 тэрбум төгрөгийн өртөг бүхий дүрэмт хувцас үйлдвэрлэхэд долоон компанийг сонгон шалгаруулсан нь багагүй хэл ам таталж буй. Тэгвэл өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайн энэхүү сурагчийн дүрэмт хувцастай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм.
6 Тэрбээр хэлэхдээ “Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Болосврол шинжлэх ухааны яам хамтарч нэр бүхий долоон үйлдвэрийн газартай гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээ нь өнгөрсөн хичээлийн жилд 45 мянган төгрөгөөр авч байсан формыг энэ жил 90-110 мянган төгрөгөөр буюу хоёр дахин өсгөсөн үнээр гэрээ хийж тохиролцсон гэсэн гомдол ирсэн. Энэ бол яах аргагүй өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиудыг зөрчсөн хэрэг. Өрсөлдөөний тухай болон худалдан авах ажиллагааны тухай хуулийг ч зөрчсөн тул энэ бүгдийгээ зогсоо, цаашлаад энэ 23 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хуулийн хүрээнд явуул гэдэг албан шаадлагыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичиг Х.Золжаргалд өнөөдөр хүргүүлсэн. Х.Золжаргал дарга энэ алдаагаа засаад, ойрын хугацаанд хуулийн дагуу шийдэж хариу өгнө гэдэгт найдаж байна. Хэрэв хуулийн хүрээнд асуудлыг явуулахгүй бол цааш цаашдын холбогдох арга хэмжээг авах боломж, бололцоо байгаа гэдгийг хэлье.
5 Ер нь бол ямар ч асуудал дээр хуулийн хүрээнд ажиллах ёстой. Энэ ч үүднээсээ тухайн аж ахуйн нэгжүүдэд шууд гэрээ хийсэн нь өрсөлдөөнийг боомилж бусад 1000 гаруй оёдолчинтой 60 гаруй үйлдвэрийн эрх ашиг зөрчигдөж байна аа гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн” гэлээ.
7 Уг мэдээллийг хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
. -Сурагчийн дүрэм хувцас 90-110 мянгаас илүү иж бүрдэл нэрээр 150 мянгаар үнэлэгдсэн. Мөн Хятадад очиж захиалж хийлгэж магадгүй гэх яриа ч байна? -Ямар ч байсан энэ үйлдлийг зогсоочихлоо. Дүрэмт хувцсыг яг оёж эхлээгүй юм билээ. Одоо бол гэрээ хийх шатандаа явж байгаа. Тиймээс бид энэ гэрээгээ зогсоогоод дахин эхэлж, сонгон шалгаруулалтаар явах ёстой гэдэг шаардлага тавьсан. Гэхдээ Хятад аваачаад хямдхан оёулж болохгүй, монгол оёдолчдоор оёул гэдэг нэг нөхцөл байгаа.
. -Сурагчийн дүрэмт хувцасны үнийг тогтоох боломж бий юу? -Бид ямар ч байсан сурагчийн дүрэмт хувцас оёдог оёдолчдын холбооны хүмүүстэй уулзсан. Тэд нар бид нар өнгөрсөн жилийн үнээр нийлүүлэх боломж, бололцоо байгаа гэж хэлсэн. Бид нар нэг талаас өрсөлдөөнийг харж байна. Нөгөө талаас хэрэглэгчдийн эрх ашгийг харж байна. Ямарч байсан хоёр дахин өссөн үнээр өнөөдөр монголчууд худалдан авах боломж хэцүү байгааг би мэдэж байгаа. Тийм учраас тийм үнээр иргэдэд очихгүйн төлөө бид ажиллаж байна.
. -Боловсролын яамнаас хатуу үнэ тогтоож, дунд сургуулийн захирлуудыг заавал энэ үнээр ав. Авахгүй бол ажлаас хална гэсэн мэдээлэл ч байна? -Яг тийм. Яг энэ талаар бид нар өнөөдөр албан бичиг явуулж, энэ явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоо. Хуулийн хүрээнд дахиж эхнээс нь явуул гэсэн албан шаардлага явуулсан.
5 -Оёдлын газрын холбооны тэргүүн н.Жавзмаа гэдэг хүн өөрийнхөө ах дүү нартайгаа гэрээ байгуулсан гэсэн. Энэ талаар? -Бид нарт бүх нэр нь ирсэн. Яг тэр асуудлыг мэдэж байгаа. Хамгийн гол нь шууд гэрээ байгуулдаг энэ асуудал маань өнөөдөр хууль зөрчиж, өрсөлдөөнийг боомилж байна. Тийм учраас энэ асуудлаа зогсоож эхнээс нь явуул гэдэг шаардлага хүргүүлсэн.
₮ -Энэ 23 тэрбум төгрөгийг Чингис бондоос гаргасан гэдэг мэдээлэл үнэн үү? -Чингис бондоос гараагүй. Засгийн газрын 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор 17 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, үлдсэн зургаан тэрбум нь ноолуурын зээлийн эргэн төлөлтөөс хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс гаргаж байгаа юм байна. Энэ 23 тэрбум төгрөгөөр сурагчийн дүрэмт хувцсыг худалдаж авах захиалга өгч байгаа.
₮ -Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сурагчдыг хичээл эхлэхэд мөнгөө барьж ирээд хувцасаа ав гэсэн шаардлага тавьж байгаа? -Би нэг зүйлийг харж байна л даа. Үнэхээр хоёр дахин их үнээр дүрэмт хувцас авч байснаас жаахан хүлээж асуудал шийдэгдсэн хойно хямд үнээр авсан нь дээр болов уу.
3 -Чанартай материалаар хийж байгаа учраас үнэтэй гарч байгаа гэж тайлбарласан? -Надад тэр даавууных нь өөдсийг авчирч өгсөн л дөө. Би мэргэжлийн хүн биш. Яах вэ энгийн нүдээр харахад нэг тийм айхтар чанарын ялгаа харагдахгүй байсан. : Дашрамд дуулгахад, ирэх намраас монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цөм дүрэмт хувцас өмсөхөөр болсон. Уг дүрэмт хувцас нь Монгол хонины ноосны хольцтой, манай цаг агаарт тохирсон, харшил үүсгэхгүй, эрүүл мэндэд хоргүй, агаар нэвтрүүлнэ, цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй зэрэг давуу талтай хэмээн холбогдох албаныхан сурталчилж буй. Дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй гэсэн зургаан янз бөгөөд иж бүрдэл байх гэнэ. Иж бүрдэл бүр үндсэн болон нэмэлт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тухайн сурагч үндсэн иж бүрдлийг заавал авах ёстой. Үнийн хувьд ангиасаа шалтгаалан үндсэн иж бүрдэл 37300-98714, нэмэлт нь 84100-129514 төгрөг. Тодруулбал, ахлах ангийн эмэгтэй сурагчийн үндсэн хувцас 89809 төгрөг. Харин нэмэлт иж бүрдэл болох цамц 12000, майк 18800 төгрөг. Ингээд үзэхэд ахлах ангийн эмэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 120609 төгрөг болох гэнэ.
: П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ